“Траст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүнд акт тогтоож устгал хийлээ

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн мэдээллийн дагуу “Траст трейд” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Энэ сарын 03-ны өдөр тус компаний засварчин хөргөлтийн төхөөрөмжинд хийн гагнуур ашиглаж засвар хийж байх явцад нь хөргөлтийн төхөөрөмж дэлбэрч хажууд нь байсан харуул хамгаалалтын ажилтан, засварчин түлэгдэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа. Тус компаний 150 тонны багтаамж бүхий 2 хөргөлттэй агуулахад гал гарсны улмаас мэдрэхүйн үнэлгээгээр хүнсний хэрэглээнд тохирохгүй болсон 33005.5 кг буюу 152753.1 мянган төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд  улсын байцаагчийн акт тогтоож, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр Улаан чулуутын хогийн цэгт устгал явуулсан байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-16