"Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" зөвшилцөх уулзалт болж байна

img

"Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" зөвшилцөх уулзалт Төрийн ордонд яг одоо болж байна. Уулзалтаар хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морь унаж уралдах хүүхдийн хүсэл эрмэлзлийг зөв, ухаалаг дэмжих, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэх зорилгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн нийгмийн талуудын ойлголт, хандлага, байр суурийг нэгтгэн хурдан морь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ярилцаж байгаа аж. Уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Батлан хамгаалах яамнаас төлөөлөгч оролцож байна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар комисс, Нийслэлийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Морин спорт уяачдын холбооноос оролцож байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибид:
Одоогийн байдагаараа уламжлалаа хадгалах нь зєв
2013-05-16
Хурц:
Хурдан морины эзэд гэж хорголоо тоолсон баячууд хүүхдийн амь насыг юман чинээ боддоггүй мөнгө бодсон шуналтнууд хүүхдэд олигтой хоол ч өгдөггү БЭЛЭН ГОЙМОН ӨГДӨГ ГЭСЭН
2013-05-16
HUUHDIIN AMI:
HURDAN MORI UNAACH HUUHDIIN NASIIG 16 BOLGOCHIH SETGELGUI BOL HAMGAALALTIIN HUTSAS ENE TER GEJ BITGII JUJIG TAVI.HUUHDIIN AMI NAS ERUUL MENDEER BIZNES HIIGCHED DEER NI BAS ZUUN TAL ZUGIIN NURUUN DEEREE TOM HUN DAAGAAD URALDAH NI BAITUGAI GURAV ALHCHIH CHADALGUI ZEERNEES JIJEG MORIDIIG MONGOLOOR TARAAJ MONGOL MORINII GENIIG DAVHAR ALJ BAINA.NERTEIGEESEE TUULAI URALDUULAAD HURDAN TURGENIIG NI GAIHATSGAAJ ALDART UYACH BOLTSGOOJ BAIVAL TAARNA.
2013-05-16