
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Одоо хХуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Цөмийн хог хаягдлыг Монголд булах тухай яригдаж байгаа. Энэ нь мөнгө угаах хэрэгт холбогдох юм биш биз?" хэмээн асуухад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин " Монголд цөмийн хог хаягдал булахыг хуулиар хориглосон байгаа. Хэрэв ийм асуудал гарвал албан тушаалаа урвуулсан хэрэгт хамаарна" хэмээв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ