
Баянхонгор аймагт иргэн Г-ийн алтны цехээс 1080 гр мөнгөн ус алдагдсаныг тус аймгийн цагдаагийн байгууллага, МХГ, ОБЕГ-ын хамтарсан “Хяналт” нэгдсэн үйл ажиллагааны үеэр илрүүлсэн. Мөнгөн ус алдагдсан тухайн газар МХГ-ын мэргэжилтнүүд хөрсөнд хуулалт хийж, агаарын шинжилгээ хийн, хорт бодисыг бүрэн саармагжуулсан хэмээн мэдээлж байсан юм.
Гэвч хүний эрүүл мэндэд хортой гэдэг мөнгөн усны хор уршиг саармагжаагүй болохыг тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд хийсэн эрүүл мэндийн шинжилгээгээр нотлогджээ. Тодруулбал мөнгөн ус алдагдсан газарт амьдарч байсан 10 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийхэд хоёрынх нь бие махбодид мөнгөн усны хор сөргөөр нөлөөлсөн болохыг тогтоосон байна. Тиймээс тус аймагт эрүүл мэндийн шинжилгээ хийх багийг ЭМЯ-аас томилжээ. Тэд энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинжилгээ хийх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ