Ломбардын тухай хуулийг өргөн барихад бэлэн болжээ

img

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардаар үйлчлүүлээд хохирлоо гэсэн гомдол их ирдэг байна. Уг гомдлуудыг шийдвэрлэх явцад барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хянаж зохицуулж байдаг хууль байдаггүй нь иргэдийг хохироох үндсэн нөхцөл байдал болдог нь тогтоогджээ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай” хуулийн төслийн эхийг бэлэн болгож УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн барихаар болжээ. Уг хуулийн төсөлд өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгч байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хувь хүмүүсийн хариуцлага шүү дээ.мөнгө хэрэгтэй үедээ авчихаад хүний мөнгийг зүгээр хэрэглэх санаатай юу. Хариуцлагаа ухамсарлаач
2013-09-11
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-16
aaaa:
tiishdee ezenees ni asuuj bj zarah ystoi
2013-05-16
bid nar:
baritsaand tavisan ed horongiig 3saraas dooshgui hadgaldag baih,zaaval ezenees ni asuuj borluuldag baih heregteidee,
2013-05-16