Жириновский өөрийгөө “олшруулах”-ыг хүсчээ

img

Оросын Либераль ардчилсан намын дарга Владимир Жириновский клонийн /хувилах/ тухай хуулийг дэмжиж байгаагаа өвөрмөц аргаар илэрхийлжээ. Хэд хоногийн өмнө энэ  хуулийг хэлэлцэх асуудлыг Думын хурлаар хойшлуулсан юм. Хуулийн нэгдүгээр заалтад “Хүн хувилах тухай” гэсэн хэсэг гишүүдийн дэмжлэгийг аваагүй юм.

Харин Жириновский “Эрдэмтэд ажиллах ёстой. Бид айх хэрэггүй. Жагсаалаас гарсан эрхтнүүдийг солих нь хүн төрөлхтний аврал. Хүмүүсээс эд эсийг нь авч солиход бэлтгэх хэрэгтэй. Ухаантай, авьяастай хүмүүсийг хувилцгаая л даа. Бид шинэ Эйнштейн, Курчатов, Циолковский, Есенин, Пушкинтай болцгооё” хэмээн хэлжээ. Тэрбээр “Өөрийгөө хувилж болдог бол баярлах байна. Над шиг хоёр дахь хүн гарч ирэх нь манай үндэстэнд хэрэгтэй” гэжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хаагий:
Энэ бол гитлерээс ч аюултай
2013-05-17
Жообтйи:
Ха яа яа ЙИМ зандалчинг хувилбал аюултай да
2013-05-17
ужауужауж:
ШИЗОТОЙ НОВШ ДОО
2013-05-17