“Монгол 93” 1670 төгрөгөөр худалдаанд гарлаа

img

 

6000 тонн “Монгол 93” шатахуун орж иржээ

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хуралдаанаар Хятадад экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан. Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан юм.  Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо ирж буй нь энэ юм. “Монгол 93” шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын ШТС-уудаар өнөөдрөөс эхлэн борлуулахаар боллоо. Энэхүү шатахууны литр тутамыг 1670 төгрөг буюу АИ92 шатахуунтай адил үнээр худалдахаар болжээ. Одоогийн байдлаар нийтдээ 6000 тонн “Монгол 93” шатахууныг БНХАУ-аас оруулж ирсэн байна. “Монгол 93” шатахууны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Зүүн дөрвөн зам дахь Петровисын ШТС-д боллоо. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

.

Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Монгол 93” шатахууны дээжийг гардуулж, АИ92 шатахуунаа хэрэглэдэг явдаг хоёр автомашины банкийг дүүргэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 17 жилийн өмнө Дорнод аймгаас гарсан газрын тосоор дээлээ мялааж байсан. Тэгвэл Монгол Улсад олборлосон газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн оны сүүлчээр литр тутамд 325 төгрөгөөс доошгүйгээр нэмэгдэх байсан бол 100 төгрөг дээр зогсоож чадсан юм. Энэ бүхэн бидний хамтын хичээл зүтгэл байлаа” хэмээн хэлсэн юм.

.

“Монгол 93” нийслэлийн сарын хэрэглээний 8 хувийг хангана

“Монгол 93” шатахууны нээлтийн үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.

.

- Монголын газрын тосны салбарт өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байна. “Монгол 93” шатахуун чанарын хувьд зах зээл дээр одоо борлуулагдаж байгаа шатахуунаас нэг актан өндөртэй. Байгальд ээлтэй гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.

.

-Нийслэлийн шатахууны сарын хэрэглээний хэдэн хувийг хангах вэ?

-Эхний ээлжинд оруулж ирсэн “Монгол 93” нийслэлийн автобензиний сарын хэрэглээний 8 хувийг хангана. Харин цаашид “Монгол 93”-ийн зах зээлд эзлэх хэмжээг 40 хувьд хүргэж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болно. Энэ нь ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнэнд ямар бодлого баримтлахаас шалтгаалаад Монголд эдийн засаг савладаг хараат байдлыг сааруулах нэг боломж. Нөгөөтэйгүүр, Дорнодоос олборлосон нефтийг өмнөд хөршид боловсруулж, хямд үнээр буцаан авахаас гадна ОХУ-ийг олон улсын зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний жишиг ханшаар бүтээгдэхүүн экспортлох саналыг салбар яамнаас хүргүүлээд байна.

.

- “Монгол 93” шатахуун Сингапурын хөрөнгийн бирж дээр зарагддаг гэсэн үү?

-Тийм. Манай улсад  олборсон газрын тосыг Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр үнэлэгддэг. Энэ шатахуун евро-2 стандарт болох дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш буюу автобензин.

.

-Бусад шатахуунаас ямар онцлогтой вэ?

-Нэгдүгээрт эх орны маань хөрсөөр гарсан бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, давирхайн агууламж MN 217:2006 стандараас бага хэмжээтэй. Мөн октан  тоо нь стандарт үзүүлэлтээс 1,5 нэгжээр илүү учир дутуу шаталтаас хорт хийг ялгаруулахгүй сайн талтай.

 .

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaaa:
Tegeed zarj bgaa gazar ni hedhen. hudlaa show, kansat hiimel daguul ch geh shig hudlaa gar yum aa
2013-05-20
YASAN UNETEI YUM BEE:
YMAR AIMAAR UNETEI BINZIN BEE BOLILDOO 1200 BOL YAY GEHEV TENEG GARUUF
2013-05-18
Oilgohgui bna:
Gazriin tosoo gargachaad benzin bolgood butsaagaad hudaldaj abdag chin yu gesen ug ve? Ovormongoliin uildveriig demjeed materialiig ni mai gej ogood biteegdehuuniig ni mongo ogood avah yum bhdaa. Esvel bi buruu oilgood bna u? Nadaas l uhaantai bmar yum oorsdoo bolovsruulah yum barichihaj boldoggui yum bol u?esvel hujaa nar ni bariuldaggui bol u
2013-05-17
arai bish ee:
Mongolchuudiig teneg gej doromjilj bna daa Altanhuyag. Ichdeg boloosoi. mongoliin bayalgiig hujaa ruu unegui gargaad tengert hadsan uneer zarj bdag. AN songuulid yalj bval yamar ch arga hereglehed belen yum aa gej. arai bish ee
2013-05-17
хххх:
гаргачаач комментыг минь. Шуудынхан
2013-05-17
Харх:
Естой инээд ханиадам гэгч л болж байх шив дээ !
2013-05-17
kkkk:
kkk show hiihiig vzvvleh yumaa ene erunhii said gedeg hvn
2013-05-17
mongol hun:
mgl gedeg ugiig hasaad hujaa93 geed oruul erunhii saidaa
2013-05-16
hunD:
teneg bidniigee ingej bayarluuldag shinchleliin zasagiin gazartaa bayarllaa. erunhii said erenhiilugch ulsiin ih hurliin darga nar ugsaa nert ahan duusee demjij bgaad bid bayarlaj bna
2013-05-16
ganbaa:
jinhene shou bnaa , nemertei yum yuch haragdahgvi bna .zvgeer hujaa nariin biznesiig demjih bodlogo .ard tvmnee mangar usan teneg gej bodoj doromjilood bgaa yum bh daa
2013-05-16
hunD:
teneg bidniigee ingej bayarluuldag shinchleliin zasagiin gazartaa bayarllaa. erunhii said erenhiilugch ulsiin ih hurliin darga nar ugsaa nert ahan duusee demjij bgaad bid bayarlaj bna
Altanhuyag:
Songuuliin umnuhun buuna aa manaihaan, bid udurjin shunujin ajillaad l baigaa shuu. Tegeed songuuliin daraa butsaad 500 aar usnu uu...
2013-05-16
ghghg:
yamarch yalgaa alga zipda gej...
2013-05-16
Telecom:
А-92 оос арай хямд байж чадахгүй бол ямар хэрэг байгаа юм бэ. Тэгж байж оросыг жоохон ч гэсэн буулгана биз дээ...
2013-05-16
kkkkkk:
uu novsh gej 1000 r l zarahad boliishde davartsan garuudiig alahuu
2013-05-16
mongol hun:
mgl gedeg ugiig hasaad hujaa93 geed oruul erunhii saidaa
Худалч Алтанхуяг:
Новшийн худалч ерөнхий сайд 5 сард бензин хямдрана гээд худалаа новшроод байсан алтанхуяг хувалзаа зайлаач
2013-05-16
Altanhuyag:
Songuuliin umnuhun buuna aa manaihaan, bid udurjin shunujin ajillaad l baigaa shuu. Tegeed songuuliin daraa butsaad 500 aar usnu uu...
irgen:
Neeree hogiin gar ve? Ehnii arvan jiriin irgend ogohgui oortoo benzin hiideg. Eronhii said Mudak ni meeegdeed baidag yum.
2013-05-16
Хэрэг алгаа..:
Монголоостүүхий нефьтийг нь хямд үнээр хятадруу гаргачаад буцаад монголд нь ингэж өндөр үнээр нийлүүлээд Хятад*93- ийг Мон-93гээд иргэдийг мунхруулаад яана да яана энэ жүжигчидийг....
2013-05-16
nyamka:
hujaad binzen hedtei bdag yum boldoo yagaad hyamd avch bgaan bol 1-2 zuugaar 92-s hyamd zarj boldguin boloo
2013-05-16
yanaa:
ineetei ymaa nre
2013-05-16
soko:
yun vnetei ym muusain luivarchid
2013-05-16
Bataa:
10 joloochid 10, 10 litriig hiigeed ugchihgui. Uuruu hiij avaad baihdaa yadag bainaa.
2013-05-16