Нэр дэвшигчид баримт бичгээ хүргүүлэв

img

  АН, МАН, МАХН өөрсдийн намаас нэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартай холбогдох баримт бичгийг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд тус тус хүлээлгэн өглөө. Хуульд заасны дагуу  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай  намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг  баримт бичгийг бүрдүүлж ийнхүү Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байгаагаа дээрх намуудын төлөөлөгчид мэдэгдлээ. Одоо Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ, намуудын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгах бөгөөд баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JAWZMAA:
BYRAAR ULASIIG UDIRDAHGVI UHAANAAR ULSAA UDIRDANA SHVVDE TIIMEES BAGII AWARGAA ,AWARGAAR NI VLDEESEN NI TVVNII NER HVNDED HERGTEI
2013-05-17
battulga:
ard tvmeen baagii awargaa zvgeerel awargaar ni vldeesen deer .erhiilugch awarga geheer negel tiim bn tegeedch uhaanaar ulsiig udirdahaas byraar udirdaHGVI SHVVDE
2013-05-17
zochin:
undsen huulid zaasan mongol ulsiin irgen songoh songogdoh zarchimaar bish nam hunee songoj devshuulj bgaa bolohoor
2013-05-17
sanaa zovoltgui:
Mongold uur hun 2700000 - 3 shirheg baigaa. Sanaa zovoltgui
2013-05-16
Dondog:
Mongold oor hun hovordjee.Odoo yaan daa!!!!
2013-05-16
sanaa zovoltgui:
Mongold uur hun 2700000 - 3 shirheg baigaa. Sanaa zovoltgui