
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Увс болон Их нууруудын хотгороор 13-18 хэм, говийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.Улаанбаатарт үүлшинэ.Бороо орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.20-22 хэм дулаан байна.18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ