Хандив авах уу нэр дэвшигчидээ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гуравт дориухан хандив өгөөд үзмээр байдаг. Гэтэл иргэн бол 10-хан сая, хуулийн этгээд 50 сая гээд хуулинд заагаад өгчихөж гэж санааширч яваа бэлтэй хандивлагчид байгаа л байх даа. 2012 онд Ерөнхийлөгчийн хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төсөлд заасан хандивын хэмжээ хэтэрхий их байна. Тиймээс хандивын дээд хязгаарыг хуулийн этгээд 10, иргэн таван сая төгрөг байхаар тусгая гэж хэлж байж. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “2003 онд батлагдсан хуулиар л хандивын хэмжээг ингэж заасан байсан.
Үүнийг өөрчлөе гэж байгаа бол хуулийн этгээд 50, иргэн 10 сая хүртлэх төгрөгийн хандив өгдөг байхаар” тусгая гэж байсан юм. Хуулийн төсөлд хуулийн этгээд 100, иргэн 50 сая төгрөг байхаар тусгасан байжээ. Хуулийн этгээдийн 100 саяын хандив ч яахав харин иргэн хүнд 50 сая төгрөг гэдэг бол юу билээ. 50 саяын уналт нэвтрүүлэгт орж байгаа хүмүүсийн ихэнхи нь л үүнийг их мөнгө гэдгийг зөвшөөрч байгаа бүхнээрээ л хичээж байгаа харагддаг.
Хэрвээ хууль анхны төслөөрөө явсан бол иргэн хүний зүгээс өгөх хандив их асуудалтай болох байж. 50 сая бол хандивлах хайрцаг хайгаад зүгээр л нэг халааслаад явж байдаг мөнгө биш. Нэлээн боломжит хүн гаргах ба дугаар хорооны иргэн бүр лав өгөхгүй.
.
Одоо хуулиар зөвшөөрөгдсөн 10 саяыг бол яаж ч цуглуулж болох нь. Жилдээ 100 саяыг олчихдог дунд зэргийн бизнесмэн бол дэмждэг нэр дэвшигчийнхээ төлөө 10 саяыг хаячихсан байхад хүмүүс яахав дээ л гэж болно.
Хардах эрхийнхээ дагуу харах юм бол 200 саяын хандив өгчихөөд ёндоогоо харах гэж байгаа хуулийн этгээдийн захирал бол үлдсэн 150 саяыгаа ИРГЭН гэх 15 найз нөхдийнхөө тусламжтай л нэгтгээд нэрийг нь жагсаагаад өгчих юм байна. Нэр дэвшигч яахав амласан хандив нэр хэлбэрээ өөрчлөөд жоохон задраа л ирээ биз, баярлалаа гээд авчихна. Өгсөн хүн нийлбэрээрээ бол минийх шүү дээ гэдгээ ойлгуулаад амжилт хүссэн мессеж саваад хүлээх нь. Урьд сонгуулиудад нөгөө “адилхан эр хүн ялгаа юу байхав.
Гитлерт бас нэг морь өгчихье” гэдэг шиг улаан, цэнхэр хоёуланд нь тэнцүү .... зуун саяын хандив өгөөд ирээдүйнхээ эрсдэлийг даатгадаг байсан хандивлагчид цөөнгүй дуулддаг. Саяхан Ерөнхий сайд төөрөхөд дагалдаж бизнесүүд 15 саяыг зүгээр ав гээ л цуглуулаад өгчихсөн. Баахан сэтгүүлч бид дагаж яваад төөрч ингэж их зардал гаргасан хэрэгт орсон бол юугаа нийлүүлж улсдаа өгөх билээ. Бидэнд бас хэн гэдэг хуулийн этгээд хандивлах билээ.
.
Ер нь шинэчилсэн найруулгаар жижиг голдрилтой хэрнээ олон салаа горхиор далай болтол нь хандив цуглуулах хуультай болсон байна. Сэтгэлээрээ болоод үзэл бодлоороо нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжихээ фанатууд болоод жижиг намуудын нөхдүүд ил шууд хэлээд эхэлсэн. Харин одоо хандивийнхны далд түншээ сэмхэн эхлээд байна.
Зөв газраа хандивлаад зөндөө гоё санал сонсоод дэвжье дээшлэе гэсэн бизнесүүд мэрэгч төлөгч нараас ч асууж байна. Өөр хоорондоо ч бооцоо тавьж байна. Энэ жилээс Иргэн та ч гэсэн бололцоотой бол 10 саяыг хандивлаад бооцоо тавьж болох нь. Таны хандив тавьсан хүн ялчихвал яах уу ... 10 саяын хандиваар ч арай элчин болоод явчихгүй л байх.
Гэхдээ ямар ч байсан ялалтын маш том хүлээн авалтад лав уригдана. Хэн хэн л ялчихсан байхад хандивлагчаа мартаад байхааргүй л гээд намууд нь магтаад л байна. Мөнгөн бус хэлбэрээр бас өгч болно гэж байгаа. Хэн ч байлаа зөв хүндээ хандивлаж ялалтад ташуур нэмбэл хамгийн гол нь эх оронд минь хэрэгтэй л дээ. Сэтгүүлч, бөх, эмч гурав байна.
Гэнэт сэтгүүлч бөх хоёр нь ерөөсөө хандив авахгүй гэвэл хэсэг том бизнесийн нөхдүүд яанаа.
.
П.Баярхүү тоймч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ