Барилгын төмөр автобусанд зоогджээ
Өчигдөр 18.20 цагийн орчимд нийслэл хотод түр зуурын хүчтэй салхи шуурсан. Энэхүү хүчтэй салхины улмаас “Монголын цахилгаан холбоо” компани буюу Төв шуудангийн ойролцоох барилгын төмөр нурж, зам дээр зорчиж явсан автобус дээр унасан хэрэг гарчээ. Шуурхай удирдлагын төвийн 105 дугаарт ирсэн ослын дуудлагын дагуу Замын цагдаагийн газрын алба хаагчид тус газарт ажилласан
Уулзвар нэвтрэхээр хүлээж зогссон уг автобус нь "Хера Холдинг" компанийн “Тусгай үйлчилгээ” гэсэн бичигтэй ажилчдын автобус байсан гэнэ. Уг гэнэтийн ослын үед автобусанд сууж явсан хүмүүсын аз түшиж гэмтэж бэртсэн хүн байгаагүй аж.
. Эх сурвалжийн мэдээлснээр уг ослын дараахан төмөр нурсан барилга дээр ажиллаж байсан ажилчид гарч ирж, автобусны жолоочийн эсэргүүцлийг үл тоон зоогдсон төмрийг хүчээр гарган авч, зугтсан аж. Түүнчлэн шуурганы үеэр тус барилгаас 7-8 төмөр унаж, зам дээр зорчиж явсан хэд хэдэн тээврийн хэрэгсэл дээр унаж, шил толийг нь хагалсан байсан гэнэ. Харин тэд дахин төмөр унах вий хэмээн сэрэмжилж, ослын газрыг орхин явсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ