
2013 оны 5-р сарын 16-ны 18 цаг 10 минутын орчимд болсон хүчтэй шуурганы үеэр төв шуудангийн өмнө баригдаж байгаа барилгын дээрээс тулгуур төмөрнүүд болон, хавтангууд унасан байна.
Энэхүү хүчтэй салхины улмаас “Монголын цахилгаан холбоо” компани буюу Төв шуудангийн ойролцоох барилгын төмөр нурж, зам дээр зорчиж явсан автобус дээр унасан хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг ослын дараахан төмөр нурсан барилга дээр ажиллаж байсан ажилчид гарч ирж, автобусны жолоочийн эсэргүүцлийг үл тоон зоогдсон төмрийг хүчээр гарган авч, зугтсан.
http://youtu.be/eJl6nrmVuU0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ