Олимпийн гудамжийг маргааш нээнэ
Зам засварын ажлууд эд явагдаж байгаа энэ үед ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байгаа юм байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой авто замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө нээж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ