
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжнаас гадна дөрвөн хэсэгт зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хаасан. Ирэх сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ.
Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байгаа юм байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Мөн Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хаасан байна. Хучилтын ажил гүйцэтгэн энэ сарын 25-ны өглөөний 07.00 цагт нээнэ. Түүнчлэн Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг энэ сарын 25-ны 06.00 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна.
Эцэст нь Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 7 сарын 09 хүртэл хөдөлгөөн хаахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ