
ШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоногийн баасан гариг болгон олон нийтэд зарладаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Лардьма” кино өнгөрсөн долоо хоногт орлогоороо тэргүүлж байсан бол энэ долоо хоногт дахиад 67,792,798 төгрөгөөр тэрүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн туршид ашиг орлогоороо тэргүүлж байсан “Шарталт” кино мөн энэ долоо хоногт үзэгч олонтой байсан байна. Харин “Эрэмдэг”, “Дурлалын гэмт хэрэг” кинонууд “Өргөө” кино театраас буусан бол 14-ны өдрөөс “Сайн муу хэрцгий кино” Тэнгис кино театрт гарч эхэлжээ.
Лардьма 67,792,798
Шарталт 32,603,122
Шөнө дундын яриа 25,691,598
Дурлалын гэмт хэрэг 9,875,615
Сайн муу хэрцгий 2,121,727
Эрэмдэг 1,464,53
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ