
Америкийн “Майкрософт” корпорацийг үндэслэн байгуулагч Билл Гейтс дахин дэлхийн хамгийн баян хүн боллоо. Энэ тухай пүрэв гаригт жил бүр “Тэрбумтнуудын индекс”-ийг гаргадаг “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Билл Гейтс дээрх үзүүлэлтийг 2007 онд тэргүүлж байсан юм.
Блүүмбергийн үзүүлэлтээр 57 настай тэрбумтны хөрөнгө 72.7 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн үеийнхээс 10 тэрбумаар илүү байгаа юм. Ийнхүү Мексикийн хэвлэлийн магнат Карлос Слимээс 550 сая ам.долларын илүү хөрөнгөтэй болжээ.
“Майкрософт”-ын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр сүүлийн таван жилд байгаагүй өндөр ханштай байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ