
Төрийн ордны Их танхимд яг одоо “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган болж байна. Уг чуулганыг Ерөнхийлөгчийн санаачлагаар хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа гэнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран уг чуулганыг зохион байгуулж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь давалгаа, цаашдын чиг хандлага” сэдвээр итгэл тавилаа.
Учир нь уг чуулган шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлж, эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм. “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган салбар хороодын хуралдаанаар үргэлжилж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ