Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглов

img

  Ираны Үндсэн хуулийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хоригложээ. Зөвлөлийн  гишүүн Мохаммад Язди ийнхүү хэлсэн байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 30 эмэгтэй бүртгүүлээд байсан аж. Гэсэн ч эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн зөвлөлийн /цэц/-өөс гаргадаг тул эмэгтэйчүүдэд нэр дэвших ямар ч боломж гарсангүй. Ираны ерөнхийлөгчийн сонгууль  сарын дараа буюу зургадугаар сарын 14-нд болно. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ