Хэрэглээний төлбөрөө И – Биллинг үйлчилгээнд даатгаарай
Орон сууцанд амьдарч буй айл бүрт цахилгаан, дулаан, кабель, СӨХ, интернэт гэх мэт сар бүрийн хэрэглээний төлбөрөө төлөх хэрэгцээ гардаг. Тэгвэл Хадгаламж банк нь таны хэрэглээний төлбөр төлөх цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, ашиглахад хялбар E-billing үйлчилгээг нэвтрүүллээ. Та заавал банкин дээр өөрөө ирэх шаардлагагүй бөгөөд танд Хадгаламж банкны ТӨЛБӨРИЙН КАРТ байхад л хангалттай. Орчин үеийн банкны бүхий л үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж буй Хадгаламж банкны И- БИЛЛИНГ үйлчилгээг яаж ашиглах талаар бяцхан зөвлөгөөг танд хүргэе.
1. Хадгаламж банкны www.savingsbank.mn вэб сайтаар орж, E-billing үйлчилгээнд нэвтэрнэ. 2. БҮРТГҮҮЛЭХ хэсэгт орж энэхүү үйлчилгээнд бүртгүүлснээр ТА манай банкны E-billing –ийн харилцагч болно. 3. И-мэйл хаяг, нууц үгээ ашиглан E-billing үйлчилгээнд нэвтэрнэ.
Та дараах зааврын дагуу үйлчилгээ авах боломжтой. Үүнд: Хайлт хийх1. Орон сууцны төлбөр төлөгчийн код буюу 16 оронтой хэрэглэгчийн дугаараа ашиглан ХАЙНА. Хэрэв та хэрэглэгчийн дугаараа мэдэхгүй бол өмнө нь банкинд орон сууцны төлбөр төлсөн баримт дээрээс харж болно.
Жишээлбэл: Хэрэглэгчийн дугаар - 2006000100030004 Хэрэглэгчийн дугаараар хайлт хийвэл Таны төлбөрүүд төрөл тус бүрээр харагдана. Эндээс Та төлбөрийн төрлөө сонгож төлөх боломжтой.2. Гэрийн хаягаа оруулан ХАЙХ боломжтой. Ингэснээр таны төлбөр нийт дүнгээрээ гарах ба та зөвхөн нийт дүнгээр төлөлт хийх боломжтой.
Картын мэдээлэл оруулах
Цэсэнд дараах мэдээллийг оруулаарай.
1. Картын дугаар: Таны төлбөр төлөх картын дугаар
2. CVV /Card Verification Number/: Таны картын ард, гарын үсэг зурах талбарт буй 3 оронтой тоо
3. Карт эзэмшигч: Таны карт дээр латин үсгээр шивсэн нэр
4. Картын хугацаа: Таны картын хугацаа дуусах огноо
Мэдээллээ оруулан ЦААШ товчийг дарснаар интернэт пин код бичих хуудсанд шилжинэ. iPIN хэсэгт бичиж ENTER товч дарснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ. Энд та банкнаас интернэт пин код аваагүй бол цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Тиймээс доорх зааврын дагуу интернэт пин код авах ёстой.
iPIN – Интернэт пин код авах
Интернэт пин код нь картаа ашиглан интернэтээр төлбөр төлөх, худалдан авалт хийхэд хэрэглэгдэх нууцлал бүхий код юм.
1. Банкны ЛАВЛАХ 1881 утсанд холбогдон оператороос iPIN авах 2. Хадгаламж банкны АТМ-аас Нууц дугаар солих /интернэт нууц дугаар авах гэсэн сонголт хийж iPIN авах iPIN кодын нууцлалаа та өөрөө хариуцах учир бусдад мэдэгдэх, тэмдэглэн хадгалахгүй байхыг зөвлөе.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1881 утсаар /энгийн утасны тарифаар/ лавлана уу.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ