“Эко”-гийн төмрүүд “амь орлоо”

img

 

Урин дулаан цаг ирж гамшигийн хэмжээнд яригдах болсон утаа цаашиллаа хэмээн арай гэж тайвширч суусан нийслэлийн иргэд зун болохоор бас нэгэн айдаст автдаг болсон. Юу ингэж иргэдийг айлгаж байна вэ гэвэл барилгууд. Хэдийгээр хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайшаалтай ч нийслэлийн иргэдэд амьд явах баталгаа алга болоод байна.

.

Ингэж хэлэх болсны учир нь өчигдөр 18.00 цагийн орчимд Төв шуудангийн ойролцоо “Эко констракшн”-ы барьж байгаа барилга дээрээс тулгуур төмөр  болон хавтангууд унасан хэрэг гарлаа. Ингэж унахдаа төв замаар уулзвар нэвтрэхээр хүлээж зогссон “Хера Холдинг” компанийн “Тусгай үйлчилгээ ” гэсэн бичигтэй автобусны дээврийг нэвт сүвлэн зоогджээ. Мөн хэд хэдэн жижиг тэргийг ч цохисон байна. Барилгын яг доор явган хүний зам бий. Энэ хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй, дээрээс нь яг энэ цаг мөчид ажил, сургууль тарж байсан болохоор хүн ч ихтэй байсан.

.

Гэтэл тус барилгын ажилчид бөөнөөрөө гарч ирээд автобусанд зоогдсон төмрийг аваад зугтаж байгаа дүрс бичлэгт үлдсэн байна. Эгээ л баяр бахдал болсон янзтай хөөрөн гүйлдэх тэд хүн бэртээсэн бол төмрөө аваад ийн зугтах байсан юм байх даа. Энэ үед барилга дээрээс 7-8 төмөр унажээа. Жолоочийн хэлснээр автобусанд сууж явсан нэг залуугийн яг хажууд уг төмөр туссан гэж байгаа. Азаар хүний амь үрэгдсэнгүй.

.

Ажилчдын автобус байсан тулдаа заал нь зорчигч цөөнтэй, сэлүүхэн байсан юм билээ. Харин уг автобусны цаад талд “Зүүн салаа-23” явж байсан. Байнга зорчигч ихтэй явдаг энэ чиглэлийн автобусанд уг төмрүүд туссан бол яах байсан юм бол бүү мэд. Бодоход ч аймаар.

.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдөр “Тэнгис” кинотеатрын хажуугийн барилгаас барилгын тулаас төмөр унаж, 20 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Уг барилга нь мөн л “Эко констракшн”-ы барилга байсан. Тэр үед мөн л ажилчид нь хэвлэл мэдээллийнхийг ойртуулахгүй хаалга үүдээ тас цоожилж, өөрсдөө ар өврийнхөө хаалгаар гарч зугтаж байсан нь саяхан санагдаж байна.

.

Барилгын чанараараа байнга хэл ам дагуулдаг энэ байгуулага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ч хангаж чаддаггүйгээс иргэдийг ийнхүү айдаст автуулсаар байна. Яг хотынхоо төвд зам дагуу барилга барьж байгаа барилгын компаниудын тэр дундаа “Эко констракшн аюулгүй ажиллагаа хангаагүйгээс ийнхүү дахин хүний амь эрсдэх дөхлөө. “Эко”-гийн С.Нямдаваа гэгч нь хаана байрлал сайтай газар байна тэрийг албан тушаалтнуудад хахууль өгч байж гартаа оруулаад сурсан нэгэн. Иргэдийн амь насанд заналхийлж, “алан хядах ажиллагаа” явуулж буй хэнд ч дийлддэггүй “Эко констракшн”-ыханы толгойг энэ удаа дахиад л илээд өнгөрөх үү Хотын дарга аа.

ВИДЕО

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Maagii:
Tsetsegee ta ene zurgaa hurdan avch bidnees uuchlalt gui!esvel ene setguulch ajlaa ög!
2013-05-17
zochin:
ene nyamdavaa gej avilgachig shorondni hiigeech
2013-05-17
zyrgaa soli malaa:
uuriin chin huuhed ingesen bol chi zyrgiin tsag agaariin medee uzej baigaa yum shig l uzeed suukhuu . yos syrtakhuuntai bish bol l setguulch bolokh umdaa
2013-05-17
IRGEN:
Setguulchee ene zuragaa awdaa!!!PLS
2013-05-17
ajlaa anhaaraltai hii...setguulch yum bol.:
teneg mal setguulchee chamd uur zurag oldohgui bnuu?ai naad huniihee zurgiig gargahiin orond tomor unasan barilgiinh ni zurgiig ni gargaach naad hun chini cham deer zuudend chini orj chamaig tamlah vii deee.ajlaa hiij chaddaggui archaagui har amitan.
2013-05-17
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17
Hamaatan ni:
Ene odoo yah geed baigaa yum eeriin hun ni uhej baigaagui yum baihdaa. Bitgii hunii holdoj yadaj baigaa zovlong sedreegeed baigaarai. Setguulch m a l aa
2013-05-17
Zochin:
SEtguulchee ene taliigach iin zurgiig bain bain ingej taviad bval ar geriihandni hetsuu bh bhdaa
2013-05-17