
Өнөөдөр бэлгийн цөөнхийг ялгаварлахгүй байх өдөр. 1990 оны энэ өдөр ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан юм байна. Иймд 2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу “Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Монгол Улсад анх 2011 оноос эхлэн ЛГБТ Төв ТББ-аас санаачлан энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж иржээ.
Энэ өдрийн хүрээнд “Courage Unfolds” буюу “Зориг зүрх амьдаараа” баримтат киног Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны дэмжлэгтэйгээр монгол хэл дээр хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгож, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дунд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар байгаа үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд хандуулж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ