
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын төлөөлөгчдөд нийслэлд айлчилжээ. Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын ажил байдал, нэг цонхны үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцуулах, засаг захиргааны нэгжүүд харилцах туршлага солилцох, албан хаагчдын мэдлэг мэдээллийг түгээх, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилготой иржээ.
Төлөөлөгчдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан хүрээн авч үйл ажиллагаатайгаа танилцуулсан байна. Уг арга хэмжээнд Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар ахлуулсан салбар бүрийн 18 ажилтан, албан хаагчид хамрагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ