Нэр дэвшигчид ирэх долоо хоногт үнэмлэхээ авна

img

  Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд   нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх  үйл ажиллагаа  хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж,  Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас  гаргав. Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай  намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг  өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой  баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ. Сонгуулийн Ерөнхий Хороо   Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд ирэх лхагва гарагт олгоно. Мөн өдрийн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах сонгуулийн тойргийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа.Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллахаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны  өнөөдрийн хуралдааны явцыг анх удаа гадаадын ажиглагчид биечлэн ажиглав. Тэд  Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар  хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдыг төлөөлж буй бөгөөд тус байгууллагын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж  сонгууль ажиглана  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enkhbaatar:
Mongoliin turiig zavhruulsan avilgalch,eh ornoo zarj hudaldsan tsagaan zahtnuudiig Elbegdorj ardchilsan yosoor il tod shuuj turiin huuliar shiitgesen shiitgeseer baih bolno gedegt itgeltei b.a.
2013-05-19
зочин:
Элбэгдорж Ерөнхийлөгч эхэлсэн ажлаа гүйцээх хэрэгтэй Дэмжиж байна
2013-05-18
baterdenii tuluu:
turd zaluur heregtee avargaa ta shuu tegehgui bol ardachilsan nam zaluurgui morshig bn
2013-05-18
setguul:
Ene avgai urgelj hudaa yarij yavdag shouchin
2013-05-17
yadargaa:
elbegdorj garnaa zugeer busad n demide songuulid zartsuulah munguu uurtuu uldeesen n deer.
2013-05-17
zochin:
22 hurtel ardchilsan nam udvald hairtai
2013-05-17
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17
tamir:
Ìîíãîë÷óóäàà ÁàòÝðäýíý àâðàãàäàà èòãýýä ¿çâýë ÿàñàí þì áý
2013-05-17