Цэцэрлэгийн хүүхдийг наймдугаар сард бүртгэнэ
Цэцэрлэгийн хамран сургах тойргийн судалгааг ирэх сард дуусгах юм байна. Харин энэ жилийн бүртгэлийг ирэх наймдугаар сарын 19-28-ны хугацаанд хийх аж. Бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн боломжтой цагтаа цэцэрлэг дээр очиж, баталгаажуулахад л хангалттай юм байна. Бүртгэл өдөр бүр явагдах бөгөөд нэг цэцэрлэгт дунджаар 20-60 хүүхэд шинээр элсүүлэх гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ