Тавантолгойд цахилгаан станц барихад хамтарч ажиллана

img

  Засгийн газар Тавантолгойд 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гаргаад удаагүй байгаа. Уг цахилгаан станцын 34 хувийг төр эзэмших бөгөөд үлдэх хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмших юм. Уг төсөлд урьдчилсан тооцоогоор нэг тэрбум орчим ам.доллар шаардагдана.Төслийн Удирдах хорооны дарга, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Ийм том хэмжээний мега төсөлд хөрөнгө босгох ажил амархан биш. Аливаа мега төсөл төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны үндсэн дээр л бүтдэг, хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг гэдэг нь олон улсын туршлагаас харагддаг” гэсэн юм. Төслийг хэрэгжүүлэхэд сонирхогч талууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтарч ажиллах талаар “Төсөл хамтран хөгжүүлэх гэрээ”-нд Төслийн нэгж болон холбогдох талууд гарын үсэг зуржээ. Тухайлбал, станц барихад шаардагдах эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд М-Си-Эс Холдинг компани тусалж өмнийн говьд цахилгаан станц барьж байсан туршлагаа хуваалцах юм байна. Мөн Тавантолгой дахь цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчийг голлон авах Оюутолгой компани Төслийн нэгжтэй хамтарч ажиллахаар болсон байна.Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан “Бид төслийг хамтран хийхдээ цаг хожих явдлыг тэргүүн зэргийн зорилго болгож байна. Том төслийг хэрэгжүүлэхэд цаг алдах нь төслийн өртөг зардлыг өсгөдөг, улс орны урагшлах хөдөлгөөнийг боодог тул алдаа гаргахгүй ажиллахыг эрмэлзэж  байна” гэв. Төслийг удирдахдаа ил тод байх, үр ашгийг эрхэмлэх, шударга байх, өрсөлдөөнт байдлыг дэмжих, сонирхлын зөрчил үүсгэхгүй байх зэрэг  зарчим баримтлах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yasan ch uhaan muutai humuus be bas l 33,34 shuu daraa ni bas zargaldaad temtseh ajil garna Ganbaatar gishuun shig hun oldohgui shdee.anhnaasaa zuv zuitei ajil hiildee Enhsaihan guai
2013-05-20
Batu:
51:49 baih haricaa aldagdsan bna. Huwiin hewshliinhen ooriinhoo huwiig gadniihad zarchiwal, 34:66 uls maani ni coonhi bolj taarah jum shig bna. Ingeed l gadaadiinhand hamag ard tumniiheehee horongiig aldaad duusah gej aij bna.
2013-05-17
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17