Солонгос киноны нөлөө

img

Монголчууд маань зарлагдаагүй уралдаанд өөрийнхөө амьдралыг гээж бусдын амьдралаар амьсгалж, амьдарч байна. Үүний жишээ нь солонгос кино. Зарим хүмүүс өөрсдөө амьдралтайгаа мартаад аль нэг киноны баатартай хамт зовж шаналж, баярлаж хөөрч, тэр хүний л амьдралаар амьдарч байна. Нэлээн олон жилийн өмнө Венесуэл улсын хийсэн халтар царайтай хүүхний тухай өгүүлдэг жигтэйхэн олон ангитай кино гарч нийслэл хотыг эл хуль болгож байлаа. Удалгүй солонгосын соёл нэвтрэхийн хэрээр хан үндэстний савангийн дууриуд ар араасаа хөвөрлөө.

.

Хүлэмжинд байдаг цэцгийн нэрээр нэрлэгдсэн кино нэг хэсэгтээ л ярианы сэдэв болж байв. "Цагаан шөнө", "Элсэн цаг" зэрэг олон ангитай кинонууд жинхэнэ утгаараа байлдан дагуулж эхэллээ. Дээрх хоёр кино харьцангуй амьдралтай, монгол ахуйд ойрхон кино байсан. Орос дуутай болоод ч тэр үү тун дажгүй. Харин хайр сэтгэлийн, гэр бүлийн асуудлыг хөндсөн уйтгартай савангийн дууриуд гарч эхэлсэнээс хойш өсвөр үеийнхэн солонгосын соёлд нэрвэгдэж эхэлсэн юм. Хувцаслалт, үг ярианаас эхлээд хэт хийсвэр хайрын мананд умбаж эхэллээ. Мэдрэлээ алддаг, ядуу ба баян айлын хүүхдүүд бие биедээ дурладаг, цусны өвчтэй болдог, ах дүүс нэгнээ мэдэхгүй манарч яваад дурладаг гээд амьдралд бараг л баймааргүй хийсвэрлэл монголд хүч түрэн орж ирлээ.

.

Солонгос киноноос хуулбарлан дуурайсан ХАНГҮГ СОЁЛ өсвөр насны залуучуудын дунд их ажиглагдаж байна. Тэдний хувцаслалт, үс засалт, бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, хангүг соёлын загварыг тэр чигээр нь илтгэх. Өсвөр насныхны дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа зэрэг нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг. Мэдээж оюун бодол нь төлөвлөж амжаагүй байгаа өсвөр насныхны хүмүүжих сэтгэлгээнд энэ маш том нөлөө үзүүлж байгаа гэдэгтээ маргах хүн байхгүй биз.

.

Насанд хүрсэн, хувь хүний хувьд хүмүүжил нь тогтворжсон хүн америк кино дуурайж задгай шоудаад, солонгос кино дуурайж том том дуугарч ямаан омог гаргаад байвал "өөрсөддөө л гомдоцгоо" гэж хэлэхэд асуудалгүй. Харин яг ид бусдыг хуулбарладаг дээрээ, бусдаас үлгэр жишээ авдаг дээрээ, өөрөөсөө бусдыг сайхан гэж хардаг дээрээ явж байгаа өсвөр насны хүүхдүүдэд энэ кинонууд маш их нөлөөлж байна. Дээр нь нэмээд хэлэхэд орчин үед эцэг эхийн болон гэрийн хүмүүжлээс илүү масс медиа өсвөр насныханд хүчтэй нөлөөлж байгаа.

.

Мэдээж солонгос киноноос авах зүйл зөндөө байдаг. Үгүй ядаж солонгос кинон дээр ахмад настай хүмүүсийг дандаа хүндэлж гардаг, тэдэнд тусалдаг. Энэ бол сайн суртал. Охид бүсгүйчүүд нь цэвэрхэн арьстай, үс нь намирсан, ганган биш мөртлөө донжтой хувцасладаг. Энэ бол бас л сайн суртал. Гэхдээ монгол хүүхдүүдээ ахмад настнаа хүндэлдэггүй, муухай хувцасладаг гэх гээгүй юм шүү. Харин найз залуутайгаа нэг уушийн газар орчихоод тасарч унатлаа согтоод үүрүүлж харьдаг, тэгснээ бөөлждөг, согтуудаа олон юм ярьж орилж хашгирдаг, миний түрүүний хэлсэнчлэн хэнтэй ч хамаагүй хамжааргагүй харьцдаг охид. Энэ бол маш муу суртал. Иймэрхүү юмыг ирээдүйд бидний хөлийг хучих залуу үе маань ямар ч шүүлтүүргүй хүлээж авч, уудаг цаас шиг тархиндаа шингээж байгаа нь аюултай. Цаашилбал, аймшигтай гэмт хэрэг, амиа хорлох үзэгдэл зэрэг нь ойрын жилүүдэд ихэсч  байгаа нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд ч багагүй. Албаныхан ч хэлдэг. Нэгэн баримт дурдъя. 16 настай монгол охин амиа хорлохоор оролдоод бүтэлгүйтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар сонин хэвлэлүүд шуугисан. Хайртай солонгос жүжигчин нь амиа хорлосныг сонсоод сэтгэлийн хямралд өртөн үхлийг сонгосон тухай харин сэтгэлзүйчээс нь өөр хүн мэдээгүй гэдэг. 17 настай эрэгтэй М гэрээсээ оргон, орц хонгилоор хоног төөрүүлж яваад эрүүл мэнд нь эрс муудан мөн л эмнэлэгт очихдоо тулжээ. Ээж нь солонгос кино үзэхийг хориглосны төлөө М ийм шийдвэр гаргаж, төрсөн гэрээ орхин, гэрийнхэнтэйгээ муудалцсан нь тэр байж. Бас  л Солонгос киноны үр нөлөө. Солонгос олон ангит энэхүү кинонуудын нөлөөлөл үүгээр дуусахгүй нь.

.

Монголчуудын маань амьдрах хэв маяг руу аль хэдийн нэвтрээд уусан шингээд орчихож. За тэгээд жил ирэх тусам салж байгаа гэр бүлийн тоог дурсах ч юм биш. Үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлөл үзүүлж буй охид эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох  сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг энд дурсахгүй өнгөрөөж болохгүй. Таньдаг ахын эхнэр нь нөхрөө өөр хүнтэй явж байна гэж хардаад шүүхэд өргөдлөө өгчихсөн, сална барина л гэж байгаа гэнэ. Амьдрал гэдэг ийм амархан шийдчихдэг, нэг уурлахаараа орвонгоор нь эргүүлчихэж болдог эд юм байх даа. Тэгээд хамгийн гол нь чамаас хариугаа авна л гэх болсон гэнэ. Өнөө монгол эмэгтэйн уужуу тайван зан, сэтгэлийн тэвчээр хаачаа вэ. Амьдралын жолоог атгаж, эр нөхрөө хазайсан талаас нь түшээд аваад явдаг, бусдыг энэрч хайрладаг, өршөөж нигүүлсдэг тэр чанарууд өнөө үзээд байсан солонгос кинонд нь дарлуулаад алга болжээ гэж бодогдлоо.

.

Үнэхээр бид бүхэн нэг үндэстэн, дэлхийн цээжинд монгол гэдэг нэрийг дуурсгаж яваа л юм бол бас аливаа харийн соёлд учир жанцантай, жаахан хэмжээ хязгаартай хандах хэрэгтэй санагдана. Тиймээс ч бид Монгол гэр бүлүүдийн уламжлалт харьцаа ч солонгос киноны гарах гэр бүлийн соёлоор өөрчлөгдөж, уламжлагдаж магадгүй нь гэдгийг анхаарах цаг хэдийн болчихож. Монгол үндэстэн соёлын колончлолын дор өөрийгөө гээж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил хийхээс аргагүй. Амьдрал бол амьдрал. Кино шиг хийсвэр биш. Ядаж өсвөр насныхныгаа солонгос киноноос жаахан ч болов холдуулаач. Амьдралд ойр зүйл үзүүлж харуулж байгаач ээ. Олон мундаг тв-н захирлуудаа. Солонгос киноны оронд арай өөр зүйлд эфирийнхээ цагийг зарцуулж баймаар юм. Монгол бол солонгос биш шүү дээ.

.

Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийллээс сэргийлэх зохицуулалт, жишгийг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад зориулсан зохицуулалтын туршлага хангалттай байдаг гэсэн. Монгол Улс нээрээ дуртай нь орж хүндэрдэг жорлон шиг болчихсон гэхэд хилсдэхгүй. Нөгөө дуурайгаад байгаа Солонгос нь хүртэл ТВ-ээрээ гадны киног гаргадаггүй гэнэ билээ. Энэ Улаанбаатарын гудамжууд нь Солонгос нэртэй болсон. Нам Ян Жу, Чун Гу, Сөүл гээд. Үүнийг чинь соёлын колони гэнэ дээ.

.

Солонгосчууд Монголд ирээд бид эх орондоо байгаа ухааны юм ярьдаг гэсэн. Гэтэл монголчууд нутаг дээрээ со нарын өмнө бөхөлзөөд зодож дээрэлхүүлнэ. Энэ төр засаг нэг юм бодохгүй бол үнэн хэцүүдлээ. Солонгос руу бурууг чихэх биш өөрсдөөсөө алдаа дутагдлаа хайсан дээр байх аа. Соёлын яам, боловсролын газраас телевизээр гадны кино гаргахад квот тогтоож өгөх хэрэгтэй. Тухайлбал, дотоодын кино 60 хувь, гадаадын кино 40 хувь гэх мэтээр тогтоох хэрэгтэй. Боловсролын газар энийг хийж чадах л асуудал шүү дээ. Цаашилбал, үндэсний гэх юм хөгжинө, уран бүтээлчид ч өрсөлдөөн дунд үнэлэгдэж, Монголд хийгдсэн сайн бүтээлүүд өндөр үнэ цэнийг олох болно. Хүчээр ч болтугай гадны кинонд квот тогтоох нь зүйтэй. Бид ч яахав өнгөрсөн толгойнууд болжээ гэж бодоход хүүхэд залуус маань яана даа. Ингээд хохироод байх уу. Сүүлийн үеийн хүүхдүүүд сэтгэлийн тэнхээгүй, уйлж унжсан, тэгсэн мөртлөө хэрцгий болоод байх шиг. Бүр жаахан хүхдүүд амиа хорлоод байна шүү дээ. Энэ юуны нөлөө вэ. Монгол төрд хүүхдээ гэсэн бодлого дутагдаж байна. Соёлын нөлөөлөл нь дээд түвшний үзэл суртлаар илрэхээс гадна тухайн үндэстний өдөрт тутмын амьдрал ахуйд ч их өөрчлөлт дагуулдаг ажээ.

.

Үүнтэй холбоотойгоор Монголын телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна. Тухайлбал, “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кинонд монголчуудтай угсаа гарвал нэг Кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ. Нэлээн дээр найзындаа зочиллоо л доо. Буу халангаа мэдээ хараад сууж байсан чинь кино гарах боллоо гээд эхнэр нь сувгаа солив. Гэтэл өнөө кино нь түүхэн сэдэвтэй Солонгос савангийн дуурь байх юм. Байдлыг ажвал найз маань гэр дотроо цөөнх болж эхнэр, хүүхдүүддээ дийлдээд нөгөө киног нь үзэхээс өөр сонголтгүй болдог бололтой. Кино дууссаны дараа хүүхдүүдтэй нь түүхийн талаар ярилцлаа. Солонгосын хэтрүүлэг нь ихэдсэн кинонд тэд итгэчихсэн байх юм. Тэдний хувьд Тэ Жу Ён бол ганц бахархдаг баатар нь аж. Наадуул чинь тийм мундаг улс байгаагүй юм, түүхэндээ нэг бол Монголчууд нэг бол хятадууд нэг бол япончуудад эзлэгдэж явсан улс гэж тархийг нь жаахан угааж өгөв. Чингис хааныхаа байлдан дагууллыг Өвөр Монголын Чингис хаан киногоор төсөөлдөг юм байна. Тэдэнд Сүбээдэй жанжны удирдлагаар Бат хааны цэрэг барууны ертөнцийг хэрхэн донсолгож явсныг ярьж өгөхөд хүүхдүүд сонирхож байна. Тэгснээ наад кино чинь аль ТВ-ээр гарсан юм гэж авдаг байгаа. Хөөрхий бидний эмгэнэл юм даа. Шинэ үеийнхэн нь өөрсдийн эх түүхээ мэдэхгүй харь улсын түүхийг мэдэж өсч байна гэдэг.

.

Үнэхээр энэ үеийн хүүхдүүд ном унших дургүй болжээ. Магадгүй Солонгосын шинэ үеийнхэн ном унших дургүй болсон болохоор тэдэнд түүхээ мэдүүлэх зорилгоор бодлогоор олон ангит түүхэн кино хийдэг байх. Тэр нь манайд импортоор орж ирээд байна л даа. Бид ч гэсэн юунд дутах вэ дээ. Монгол кино үйлдвэрээ сэргээгээд Хүннүгийн үеэс эхлээд түүхэн кинонуудаа хийе л дээ. Сэтгэл гаргаад зүтгэвэл хөрөнгө мөнгө олдож л таараа.

 .

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Batjavkhlan:
tegvel ter 100+ angitai duusdgui oshoo avaltiig ni uzheel bolichojdee 20 16 angitai esvel tvvhen drama zondool bna mongolchuud ni oligtoig hiij chadahgui bhad myanga ingej bicheed yahawdee
2020-03-31
sanal:
Uneheer zuv shuu suvag erguulnee dandaa so kino yamar ch aimar ushuu avalt teneg uildluud ve ajilgui hunii uzdeg kinonuud tegeed dotor ni orood setgelee uimuuleed teriigee ger bul naiz nuhududuu gargaad TB-d uuniigee bolimoor yum MONGOL HD TV barag so kinogoor dagnasan yum bishuu alban yosnii zuvshuurultei geed gadagshaa mungu tsatsahiin orond eh orondoo zoriulaach mongol saihan kinonuudiig dahin sergeehed mungu zartsuulaach NOMIN dargaa
2013-10-11
Zochin:
mongoliin tv uud gadnii gaigui suvgaas uzuulj boldguin bh da. HGTV, OASISHD geh met goy goy tv suvguud bhiin.
2013-05-23
ээж:
Тийм шүү. Америк зино бол бүр л эвгүй дээ. Ядаж ази юм болохоор сэтгэхүй ойролцоо, ойлгомжтой байдаг болохоор хүмүүс үзээд байгаа юм шүү дээ.
2013-05-21
овунаа:
Тэр түүхээ бид үзээүлж чадахгүй байгаад л учир байгаа юм даа.
2013-05-21
оюунаа:
одоо яая гэхэв дээ. Өөр үзэх сайн юм байхгүй юм чинь. Монголчууд илүү сайныг хийж байж л үзэгч үзнэ. Тэрнээс өөр ямар ч арга байхгүй. Солнгос киног зөвхөн бид ч биш. Хятадууд, Япончууд, Азийн бүх орон үздэг. Тийм ч муу биш л гэж бодож байна.
2013-05-21
ээжүүдээс:
солонгос кино хамгийн муухай нь дандаа өшөө хорсол авах, хэдэн үе дамжсан хорсол өшөө авалт хорлон сүйтгэх, хор найруулах аргыг нарийвчлан зааж байгаа нь төлөвшөөгүй хүүхэд залууст маш буруу хүмүүжил болж байна. Солонгос сайн кино байгаа ш дээ, тэр сайхан кинонуудыг нь гаргах хэрэгтэй
2013-05-21
жэахахжэа:
UBS бол хамгийн хогийн TV . TV ч гэж дээ , чааваас ... Монголдоо л TV юм байх даа , чааваас
2013-05-20
Buh TVd:
Odoo bid solongos kino uzej hanalaa Ene televizuudiin udirdlagauud yadahdaa neg udaa ch bolov EH ORONCH zan gargaj adgiin muu sanaa osh honzon erh medliin toloo yahaas ch butsahaa baisan adgiin solongos kinonuudaas salah setgelgee gargaj MONGOLiin engiin olon tumend tus bolochee
2013-05-20
монгол:
яг мигий бодож явдаг зүйлийг бичжээ.Дэмжиж байна.
2013-05-20
nzmaa:
Энэ үнэхээр үнэн. Сайн нийтлэл болжээ. Солонгос киног гаргахгүй байх талаар арга хэмжээ авмаар юм
2013-05-20
bros:
manaihan oorsdiigoo doosh ni hiij bgaa yum shig l uzne. nogoo heden tv ni bas taarsan taar shuudainuud... emgenel shuu ene...
2013-05-20
хихихи:
Кино хийж байгаа солонгосуудын буруу ч юу байхав дээ. Энэ гаргаж байгаа тв шиг юмнуудыг нь загнаасай.
2013-05-20
bgnaa:
Solongos kinog hazaarlah ni tuiliin chuhal. So-d kino ni ihevchlen oroin tsagaar huuhduud untasnii daraa gardag. edgeer ni hugshin humuus, bolon geriiin ezegtei nariin zugaag gargah gej. Tegeed savangiin duuli gargadag tv suvag mash tsuuhun bdag. Manaih shig tv bolgon gargahgui ene bol bodlogo. Ednii tv nuud hugjuunt nevtruuleg mash ih gargadag shuu dee.
2013-05-20
Болиоч ээ муу амьсгаанууд аа:
Энэ UBS, tv25 эд нар одоо солонгосын кино гаргасныхаа толоо авсан монгондоо хахаж ухэх болоогуй юу? UBS-н Балхжав билуу амьсгаанууд болиоч ээ!!!
2013-05-19
жэахахжэа:
UBS бол хамгийн хогийн TV . TV ч гэж дээ , чааваас ... Монголдоо л TV юм байх даа , чааваас
Сайхан бичжээ чи:
Ёстой сайхан онож хэллээ. Загатнасан газар маажих шиг л боллоо
2013-05-19
ТҮҮХЧ:
ЭНЭ СОЛОНГОСЫН КИНО ҮЗСЭЭР БАЙГААД ГАЛЗУУРАХ НЬ ҮРГЭЛЖ ХЭРҮҮЛ УРУУЛ ӨШӨӨ АВАХ АЛЬ ХҮНИЙ МУУ МУУХАЙ ААШ ЗАНГ ГАРГАХ ЮМ ДАА ТЭГЭЭД ТҮҮХГҮЙ УЛС БАЙЖ ТҮҮХ ЗОХИОГООД БАС АЛАХ ЮМ АА
2013-05-19
Huur:
Tv giinhen hen. Boliochee.
2013-05-19
монгол:
Монгол түүхэн кинонууд төрөөс мөнгө гаргаад зайлшгүй хийх хэрэгтэй байна. Хүнд хамгийн их нөлөөлдөг зүйл бол кино мэдээллийн хэрэгсэлүүд тиймээс төрийн бодлого л хэрэгтэй байна.Бид агуу их түүхтэй гайхамшигтай ард түмэн шүү. Үүн дээр соёлын сайд санаачлагатай ажиллах хэрэгтэй
2013-05-19
davgaa:
yneheer zuv sanal baina aa mongol ulsiin ynetei saihan kino,mun europ bolon USA hyyhdiin setgehyid sain nuluulul yzyyleh shildeg kinog yzyylj baimaar baina,ene solongos kino bolon solongos ulsiin baiguullaguudiig sain hynaj baihgyi bol zarim ni manai hyyhdiin nereer mungu ugaaj tusul hutulbur ih hiideg yum bish yy
2013-05-19
өаөа:
энэ олон зарлалын самбаруудаа хаах хэрэгтэй. үнэхээр TV гэж болохоор цөөхөн хэдийг нь шалгаруулж үлдээгээд...
2013-05-18
real TV:
өөрсдийгөө TV гэж нэрлэдэг мултимедиа зарлалын самбаруудын хийж байгаа ажил шүү дээ ! ганц олигтой нэвтрүүлэг бэлдээд үзэгчдэд хүргэчих чадваргүй болохоор нөгөө улигт зарлал рекламныхаа завсар зайгаар нь гаргах юм юу ч байхгүй , тийм болохоор энэ солонгосын кино гэж гэж хэлэхэд тун ч хэцүү балай юмнуудыг гаргахгүй гээд өөр юу гаргахав дэ.
2013-05-18
Солонгосыг эзэлж явлаа манай улс:
пэгжэ, гугорё, шилла, чосон ч гэх шиг монголоос бусад улс ер нь сонсож байгаагүй молекул улсуудаа кинондоо "мангар том улс" байсан мэтээр үзүүлнэ. Саяханыг хүртэл энэ улсад ямар азгүй хүмүүс нь төрдөг байна аа гэж боддог байлаа шүү. хажууд нь хүннү, сянби, хамаг монгол, Их Монгол улс гээд хажууд нь дэндүү "тасарсан " түүхтэй ард түмэн бид.
2013-05-18
овунаа:
Тэр түүхээ бид үзээүлж чадахгүй байгаад л учир байгаа юм даа.
Сайхан бичжээ чи:
Ёстой сайхан онож хэллээ. Загатнасан газар маажих шиг л боллоо
gan bumbulug:
Hervee uzehee bolivol garahaa bolij l taarah baih daa. Negent ashigiin tuluu baiguullag yum chini olon uzegchteigee l songoj taaran baih daa... Unendee solingoschuud shig olon angitai tuuhen Kino hiivel saihan l baina. mongoliin tuuh bol uneheer aguu. Yalagdaj durevsen tsagaan hunnugiin ur undes ni evropiig donsolgoj, nutagaasaa daajij yavsan babur haan Mogul ulsiig baiguulsan gej yarihad l her aguu tuuhtei ni oilgomjtoi baihaa. Ene saihan bayalag tuuh, eos zanshil ulamjlalaaraa olon angit kinonuud hiivel saihan l bna...
2013-05-18
Zochin:
gadauur yawahaar dandaa er em ni medegdehgvi zaluchud bhimaa shn mgl er hun neg ch alga
2013-05-18
жжжжжжжжжж:
Монголын түүхийг эрээ цээргүй гуйвуулсан кино тэгээд аюул биш, өөр юу юм
2013-05-18
Zochin:
Ene unexeer emgenel shyy. 6 nastaigaas 60 nas xyrtelx ni Korea kino yzej baina. Bolovsroliin yam, teriin baiguullaga yanalguya TV-uud Korea-s sanxuujideg bolov uu? Yagaad TV-uud eersdee nevtruuleg beltgeed gargaj boldoggyi yum be, bal xungun xyalbar argaar mungu olox gesen bodlogo. Mongol kino-nii chanart ch anxaarax bolosn. erenxii aguulga ni korea kinoruu orson, alaan xyadaan, xychirxiilel, yaduural l gardag. 
2013-05-18
Солонгос АЮУЛ:
Зарим хүмүүс үнэхээр юм ойлгохгүй юм аа. Солонгос кино манай аюулгүй байдалд дээд зэргээр нөлөөлж байна ш дээ. Манай түүхийг гуйвуулаад байгааг тэгээд зүгээр хараад суухиймуу. Монгол Кидан тэгээд Солонгосын бүрэлдэхүүнд байсан болж таарч байна уу? За тэгээд хүчирхийлэл, гэр бүлийн өшөө, муухай зан авир, муу санаа, атаа жөтөө гаргаж байгаагаараа АНУ-ын фантаз киноноос хол давна ш дээ.
2013-05-18
ganaa:
Ene baliar yumiig horiglochihoj boldoggui yumuu...huuhed zaluusiin yalanguya ohid huuhnuudiin tarhiig ugaaj duuslaa
2013-05-18
зочин:
Монгол хүүхэн солонгостой суухаар Үндэсний аюулгүй байдалд хамгийн их хор үзүүлж байна гэж наах юм энэ тэнэг. ҮАБ гэж юу юм бэ? хаана байдаг юм? Монгол хүүхний аланд байдаг юм уу
2013-05-18
ganaa:
Ene baliar yumiig horiglochihoj boldoggui yumuu...huuhed zaluusiin yalanguya ohid huuhnuudiin tarhiig ugaaj duuslaa
dastan:
turkiin
2013-05-18
dastan:
turiin olon angit kinonuudyn tsag ni irsen bn
2013-05-18
сод харлагч:
Солонгосчууд кинонд гардаг шигээ тийм мундаг улс байгаагүй юм, түүхэндээ нэг бол Монголчууд нэг бол хятадууд нэг бол япончуудад эзлэгдэж явсан улс... түүхэн кинонд худлаа юм их байна шүү "та минь ээ"
2013-05-18
uugii:
ene niitleliig tor zasgiinhand unshuulah heregtei. ene tal deer bodlogo heregtei bn shu
2013-05-18
zochin:
Badamjaviig demjij bn
2013-05-18
damdin:
badamjav gex nuxuur chi yamar bolovsroltoi xyn be,xaritsuulax yumaa zub xarotsuulj bval sainsan..ter amerik odoogiin mgl-kino chin chinii aigaad bgaa zyilees chin byr doloon dor yum shyy dee...90 ond tsus nuj yzej ussun zerlegyydiin ye exelj urid umnu sonsoj bgaagyi xyn aimaar xergyyd ar araasaa xuburch bna daa ene l emgenel...
2013-05-18
ээж:
Тийм шүү. Америк зино бол бүр л эвгүй дээ. Ядаж ази юм болохоор сэтгэхүй ойролцоо, ойлгомжтой байдаг болохоор хүмүүс үзээд байгаа юм шүү дээ.
boldoo:
za medexgyi amerik odoogiin mgl-kinonuud bol deerdex yum bxgyi dee...mgl kinon deer l xarj bna mgl-d xyn alaxiig yuman chinee boddoggyi bolchixson gedgiig..esbel bugs xagsaa gargasan emegtei xyn sejig xyrmeer tsus nujiig odoo tsagiin kino uxaantai yumnaas xaraad oi gutdag shyy
2013-05-18
зочин:
со кино нээх муугаар нөлөөлөөд байх юм нь гайгүй ээ харин америк кино жинхэн гэмт хэрэгтэнд хичээл сургалт болдог.бас хүүхэдүүдийг цус нөж хутга шөвгөнд цээрий нь гаргаж дасгаж байна.америк хүчирхийлэл яаж хийхийг заасан,садар самуун ихтэй киног тэнэгээрээ орос монгол 2 л телевизээрээ гаргаж байдаг.бусад орнууд нийтэд гаргаад байдаггүй юм байналээ
2013-05-18
жжжжжжж:
Харамасалтйа Боловсролын яам Солонгосын талд ажилладаг болоод удаж байна аа. Ард түмэн Со киноны эсрэг хөдөлгөөн өрнүлэх хэрэгтэй.
2013-05-18
зочин:
со кино нээх муугаар нөлөөлөөд байх юм нь гайгүй ээ харин америк кино жинхэн гэмт хэрэгтэнд хичээл сургалт болдог.бас хүүхэдүүдийг цус нөж хутга шөвгөнд цээрий нь гаргаж дасгаж байна.америк хүчирхийлэл яаж хийхийг заасан,садар самуун ихтэй киног тэнэгээрээ орос монгол 2 л телевизээрээ гаргаж байдаг.бусад орнууд нийтэд гаргаад байдаггүй юм байналээ
жжжжж:
Яс юман дээр Монголд хамгийн их дайсагнаж, Монголыг доромжилж байгаа үндэсэн бол Солонгос шүү. Үүнийг Соёлын колоничлол гээд байгаа юм. Манай төр засаг хүүхэд залуусаа анхааралдаа авахгүй бол байдал хэцүүдлээ Гантөмөр сайд, Оюунгэрэл сайд аа
2013-05-18
jakaa:
oorsdiinhoo ner hvndee hamgaalj tb,radiog daramtalj baisanaas ard tvmnee bodood vr udamaa bodood ymar neg yum hiih heregtei baina erhemseg noed darga naraa
2013-05-18
SOELIIN ZARLAAGUI DAIN:
SO KINOG ODOO BOLIULII DAA NAADUUL CHINI BIDEND ZARLAAGUI DAIN EHLUULSEN BGAA SHUU
2013-05-18
Zochin:
Solongos kino gargahaa bolichihoo. Yamarch hereggui.
2013-05-18
mgl hun:
bolih heregtei. so nar bol hujaagaas dor uls shuu.
2013-05-18
зочин:
төрийн бодлого хэрэгтэй байна энэ тв-үүдээ нэг хяналтандаа байлгаачээ, солонгос кино гаргахыг хоривол яасан юм бэ, арай хэтэрхий байна, интернетээр дүүрэн олон орны кинонууд байхад шууд татаж аваад л орчуулаад гаргаачээ, солонгос кино үнэгүй олддог гэдэг нь шалтгаан биш болсон шүү
2013-05-18
battulga:
yag zov niitlel bichjee.gehdee l monolchuudiin maani uhaan sanaa neg l bishee..iim zuiliih demjij comment bichih hvsel ch bhgvi i niitleliig duustal ni unshchih tevcheer ch bhgv boljdee.haramsaltai
2013-05-18