Н.Алтанхуяг: Чингис Бондоос 347 сая ам.доллар үлдсэн

img

УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжиллээ. Засгийн газрын цагаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын 1.5 тэрбум америк долларын зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ.   Тэрбээр “Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалтын төлөвлөгөөг гаргахдаа халамжийн шинжтэй мөнгө тараахгүй, зөвхөн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталсан. Ингэхдээ улсын чанартай томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах төлөвлөгөө гаргаад байгаа.   Нэгдүгээрт, Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар эхний ээлжинд оруулахаар болсон. Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байна.   Хоёрдугаарт, Гудамж төсөл. Энэхүү төсөлд бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсөл нь “Хотын төв хэсэг”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдын зам” гэсэн гурван дэд төсөлтэй. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгахад зориулагдажи байгаа. Хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, шинээр гудамж бий болгох ажлыг хийж гүйцэтгэнэ. Улаанбаатар хотын уулзварууд нь илүү давхилт буюу үр ашиггүй зарцуулалтын гол шалтгаан болдог. Судалгаагаар нэг автомашин өдөрт 1-1,5 км зам илүү давхилт хийдэг гэсэн судалгаа байна.   Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж, автозамын сүлжээг сайжруулахад нийт 500 гаруй км авто болон явган хүний зам барьж байгуулах хэрэгтэй гэсэн тооцоо байгаа. Гэр хороололд дахин төлөвлөлт хийж, дэд бүтэц, зам талбайг нь сайжруулна. Хурдны замын хувьд Туул, Сэлбэ голын далангийн дагуу хоёр тийшээгээ 65 км хурдны зам барьж байгуулна. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэл 25-30 хувь буурах тооцоог хийсэн.   Гуравт, “Шинэ төмөр зам” төсөлд эхний ээлжинд  200 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Шинэ төмөр зам төслийг УИХ 2010 оноос ярилцсан. Олон жил яригдсан энэ сэдвийг та бүхэн мэдэж байгаа. Таван толгойгоос Гашуун Сухайт, Таван толгойгоос Сайншанд чиглэлд тавигдахаар төлөвлөсөн уг ажлыг хийхэд 200 хүртэлх сая ам.долларыг төсөвлөсөн.   Дөрөвт, “Авто замын төсөл” буюу аймгийн төвүүдийг нийслэл хоттой авто замаар холбохоор тусгагдсан. Энэ  төслийн хүрээнд 2013 онд зургаан аймгийн буюу Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөж байгаа. Шинээр эхлүүлэх нийт 1800 км автозамын ажилд шаардлагатай санхүүжилт болох 570 тэрбум хүртэлх төгрөгийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Ирэх жил гурван аймгийг, тэрний дараа жил бас дахин гурван аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбоно.   Тавдугаарт, Ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар гаргая гэж байгаа. Энэ нь түүхий ноолуурын экспортыг зогсоож, дотооддоо нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Ноос ноолуурын холбоо гэж байгуулагдсан. Салбарын үйлдвэрлэл, борлуулалтын орлого нэмэгдэж 20 мянга орчим ажлын байр бий болж, орон нутагт сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулагдана. Ингэснээр эскпортын бүтээгдэхүүнийг дотооддоо жинхэнэ бүтээгдэхүүн болгож имдортлох боломж нэмэгдэх юм.   -“Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” гэсэн төсөл хэрэгжүүлж, оёдлын салбараа хөгжүүлж бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх олон боломжоос гадна дотоодын үйлдвэрлэгчдыг дэмжсэн бодлого.   -“Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудал юм. Энэ бол хуучин Засгийн газрын үед яригдаж байсан асуудал. Бид энэ асуудлыг нягталж үзээд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөхөд дэмжлэг үзүүлж, дэд бүтцийг сайжруулахад анхаарлаа хандуулан явж байна. Улаанбаатар хотын газрыг нь авчихсан. Газрыг нь өндөр үнэтэй авчихаар барилгыуудын үнэ өртөг ч нэмэгдчихээд байна. Дэд бүтэцийн асуудал ч шийдвэрлэхэд хэцүү байна. Энэ бүхнийг яаж шийдвэрлэх вэ.  Ямар нэгэн хэмжээгээр зохицуулна. Дэд бүтцийг нь шийдэж өгөхөөс аргагүй. Энэ төслийн хүрээнд орон сууцны нэгдсэн бодлого мөн явж байгаа. Одоогоор 200 орчим тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 12 байршилд дахин төлөвлөлтийн ажил хийгдэнэ.   -Үйлдвэрлэлийг дэмжих төсөл. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот  орчимд 15 фермийг олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулна. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Олон улсын стандартын дагуу автоматжуулсан фермүүд бий болсноор хуурай сүүний хэрэглээ багасна. Ÿлангуяа нийслэлчүүдийн хувьд хуурай сүү л хэрэглэж байгаа, жинхэнэ  шингэн сүү бараг нийлүүлэгдэхгүй байгаа. Ингэхийн тул аж ахуйн нэгжүүд төсөл хөтөлбөрөө танилцуулж, сүү цагаан идээгээр иргэдээ хангадаг болно.   -Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэгчдйиг дэмжих төсөл. Энэ  хүлэмж нь өвлийн хүлэмж байх юм.  Дотоодын тариалалтаар улаан буудай, төмс тариалалт нь 100 хувь хангаж байгаа. Хүнсний ногоо 60 хувийг хангаж байна.  Гэтэл бусад нь импортоор орж ирж байна. Тиймээс өвөл зунгүй тариалах шинэ технологийг судалж, төрөл бүрийн нарийн ногоог зах зээлд тогтмол нийлүүлэх зорилгоор өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжинэ.   -Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 45 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 13.5 сая ам.долларын санхүүжилт хийнэ гэж шийдсэн.   -Хамгийн сүүлд нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Энэ төслийн хүрээнд бидэнд тулгамдаж байгаа асуудал бол  6 хувийн зээл, 8 хувийн зээл болон иргэдийг орон сууцаар хангах үйлдвэрлэлийн нийлүүлэлтйн бодлогыг дэмжихгүй бол болохгүй байна. Тиймээс Чингис бондноосоо 14 сая ам.долларыг Хуучин байсан “Байшин үйлдвэрлэх комбинат” –ыг сэргээнэ.  Энэ асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанд оруулна.   Энэ бүхэн одоогийн байдлаар төсөвлөгдөн хийх ажлын төлөвлөгөө, цаана нь 347 сая ам.доллар үлдэж байна. Төсөл хөтөлбөрийн санаа ирж байна. Гэхдээ хүн бүрийн хүслийг хэрэгжүүлэх боломжгүй. Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжинэ. Байшин үйлдвэрлэлийг дэмжихтэй зэрэгцэн арматурын үйлдвэрлэл, Хөтлийн цементийн үйлдвэрлэлийг дэмжинэ” хэмээн танилцуулсан.   Ерөнхий сайдын өгсөн мэдээллийн дараа МАН-ын бүлгийн зүгээс “Чингис” бондын үйл ажиллагаатай холбоотойгоор одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, бондын хөрөнгийг хэрхэн байршуулсан зэрэг асуудлыг холбогдох баримт материалд үндэслэн судалж, дүгнэлт хийснээ танилцуулсан. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хийлээ.   Тэрбээр “Засгийн газар Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4.125 хувийн хүүтэй авсан. Харин нэг тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн хугацаатай бондыг 5.125 хувийн хүүтэй авсан. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500  сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, нэг тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна. Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлөхөөр байна. Засгийн газар бонд гаргах цаг хугацаахугацаагаа буруу сонгож, бондын өрийн дарамтыг буруу тооцоолсон.   “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болж байна. Бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байгаа. “Чингис” бонд нь улсын төсвөөс гадуурх төсөв болон хувирсан. Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Бонд арилжаалахад гарсан 5.4 сая ам.долларын зардлыг хууль зөрчиж санхүүжүүлсэн. Бондын эх үүсвэрээр  тооцоо судалгаа хийгдээгүй төслүүдийг санхүүжүүлж байна. Засгийн газрын “Чингис” бонд түүний байршуулалт, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалт, МАН-ын бүлэгт гаргаж өгсөн баримт материалын хүрээнд нягтлан үзээд дүгнэлт гаргасан.   Түүнчлэн “Чингис” бондыг хэнд арилжаалсан, бондыг цааш нь дамжуулан арилжаалж болох эсэх, арилжаалвал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ямар хязгаарлалт, нөхцөл тавьсан зэргийг тодруулах зорилгоор албан тоот явуулсан ч Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй хугацаа алдсан. үүнийг гэрээ хэлэлцээрийн хүрээнд ард түмнээсээ нуух ямар нэгэн юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн МАН бүлгийн байр суурийг илэрхийлсэн.   Ингээд УИХ-ын дарга З.Энхболдын зөвхөн МАН-ын гишүүд асуух эрхтэй гэсний дагуу тодорхой хугацаанд асуулт, хариулт үргэлжилсэн. Хариултыг дээрх төсөл хөтөлбөрүүдийг хариуцан хийх яамдууд болон холбогдох албаныхан өгснөөр  Засгийн газрын мэдээллийн цаг дуусч, өнөөдрийн чуулган өндөрлөлөө.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
ene hun neg l muuhai tsaraitai huiten
2013-05-20
zochin:
ashgui huvaaj idej amjaa yu? heruul hiij bsnaas ter ni deer
2013-05-19
nam bus irgen:
Kommunist geed urgelj haraaj zuheed baidag humuust helehed ted chin ch gesen mongoliin ard tumen chi gantsaaraa ard tumen bolchihgui,ene teneg ursulduun chin mongoliig haglan butargaj baina .
2013-05-19
АРД ТҮМЭН:
АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНД ЦААД КОММУНИСТУУД ЧИНЬ Л ИХ СААД БОЛЖ БАЙНА ДАА САЙН АЖИЛЛААРАЙ АМЖИЛЬ ХҮСЬЕ
2013-05-19
zochin:
Absan benziniihee 30%nar ajlaa amjuulj 70 %-iin Tugjeend asaalttai baidag um shuu dee esaidaa...
2013-05-18
ХООСОН МӨНГӨ:
ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ МӨНГИЙГ ЯАЖ ХУВИАРЛАЖ ЧАДДАГ БАЙНА АА
2013-05-18
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17