Алдагдсан мөнгөн усны хорыг саармагжууллаа

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,  51 дүгээр байрны жижүүр өчигдөр  10 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад 7-р давхрын шатнаас эхлээд цайрсан, үл мэдэгдэх бөмбөлөгүүд тарсан байдалтай байхыг харж, цагдаагийн газарт мэдэгджээ.
Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Шуурхай алба 105, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынявуулын лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын химийн бодис хариуцсан улсын байцаагч нар газар дээр нь ажиллажээ.
Ажлын хэсэг  мөнгөн усыг соруулж, лабораторийн шинжээчид дотоод орчны агаарт хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр 6, 7 давхрын хогийн бункер орчимд0.03 мг/м3 буюу мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин, шатны хонгилын хэсэгт 2-3 дахин их байсан байна. Онцгой байдлын албан хаагчид 0.5 хувийн  марганцийн уусмалаар 1-9 давхар хүртэлх бүх талбайг саармагжуулж, мөнгөн усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулсан байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17