Манай сагсчид өнөөдөр түүхэн тоглолт хийнэ

img

  Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Зүүн азийн аварга аварга шалгаруулах III тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд оролцхоор өнгөрсөн  мягмар гаригт Инчеоныг зорьсон Монголын шигшээ багийн залуус 7.00 цагаас  Хонг Конгийн эсрэг эхний тоглолтоо хийхэд бэлэн болсон байна. Шигшээ багийн нийт бүрэлдэхүүн тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө Инчеонд очиж бэлтгэл сургуулиалтаа үргэлжлүүлсэн. Инчеон, Улаанбаатар хотуудын  хооронд нэг цагийн зөрүүтэй, цаг агаарын хувьд  ойролцоо учраас тамирчдын дасан зохицох байдал сайн байжээ. Монголын шигшээ багийн тухайд тэмцээний “B” хэсэгт БНХАУ, Хонг Конгийн шигшээ багуудтай сугалаагаар таарсан. Эхний тоглолтоо өнөөдөр Хонг Конгтой Монголын цагаар 17.00 цагаас хийх бол 2 дахь тоглолтоо маргааш БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Хонг Конгийг хожсон тохиолдолд Монголын сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Зүүн азийн бүсээс шалгарч тивийн аваргатаа оролцох магадлалтай юм. Тодруулбал Зүүн азийн бүсээс шалгарсан 4 баг тивийн аваргатаа оролцоно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl team:
bvx togloltondoo xojigdson bna.
2013-05-22
qwerty:
tuuhen toglolton doo budaa bolovoo gej. hudal yarij bult bult haraihaas oor yum bhgui.
2013-05-18
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17