
Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлшиж, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгтийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед секунднд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгаар 24-29 хэм бусад нутгаар 8-13 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно . Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна. Үдээс хойш эрс сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ