
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг өнөөдөр цэвэрлэж байна. Бүх нийтийн цэвэрлэгээ өглөө 10 цагаас Сүхбаатарын талбайгаас эхлэсэн. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд 2000 оюутан, 250 цэрэг оролцож, иргэдийнээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, их хотынхоо цэвэр цэмцгэр байх үйлсэд хувь нэмрээ оруулна. Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ