
Каннын 66 дахь кино наадмын гурав дахь өдөр Хятадын найруулагч Жиа Жангхегийн “Нүглийн огтлолцол” киног шүүгч, үзэгчид талархан хүлээж авчээ. Хятадын дөрвөн газар болж байгаа түүх нэг л төгсгөлтэй энэ нь хүчирхийлэл аллагаар дуусдаг.
Найруулагч “Хүчирхийлэл хурцдаж өсч байгаа нь Хятадын үсрэнгүй хөгжилтэй холбоотой. Хээл хахууль, шударга бус явдлаас болж сэтгэл ханамжгүй байдал өсч, нийгмийн ялгарал ихэсч байгаа нь энэ бүхэнтэй холбоотой” хэмээн ярьжээ.
Кино бодит байдлыг харуулсан. Сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг гайхалтай харуулсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. “Нүглийн огтлолцол” тулааны урлагийн хэлбэрийг ашиглан хийсэн байна. Хятадын эрх баригчдаас зөвшөөрөл авсан тул ирэх намар кинопрокатаар худалдаалж эхлэх аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ