
Хөвсгөл аймагт, авга эгчийнхээ амбаарт гурван жил хоригдсон хүү өнөөдөр ээжтэйгээ Улаанбаатарт ирэхээр болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 16 настай хүү гурван жил амбаарт хоригдож байсан хэрэг гарсан. Уг хэрэг тус сумын дунд сургуулийн багш Д холбогдсон бөгөөд тэрээр төрсөн ахыгаа 2009 онд өөд болоход нь түүний хүүг асрамжлан үлдсэн байна. Гэхдээ ахынхаа хүүг маш хэрцгийгээр тамлан зовоодог байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдоод байгаа юм.Тиймээс аймгийн цагдаагийн байгууллага Д-д эрүүгийг хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөн хүүг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд Улаанбаатараас ээжийг нь дуудан ирүүлж, асрамжинд нь шилжүүлээд байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ