
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр Сириэс дүрвэн гарч байгаа иргэдийн тоо 1 515 639 хүн болсон гэж гуравдугаар сарын 17-ны илтгэлдээ дурдсан байна. Эдгээр хүмүүсийн гуравны хоёр нь дайн эхлэхэд нутгаасаа гарсан аж.
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр Иорданд 473587, Ливанд 347157, Туркт 147464, Египетэд 10052 бусад нь Африкийн орнуудад дүрвэсэн байна. Одоо энэ тоо даруй нэг дахин ихэссэн байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Үүнээс гадна дайн эхэлснээс хойш амь насаа алдсан хүний тоо 80 мянга давжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ