Өнөөдөр музейн өдөр
Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхий дахинд тэмлэглэж эхэлсэн түүхтэй. Манай улс 2003 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэсэн байна. Тэгвэл энэ өдрийн хүрээнд өнөөдөр хүүхэд болон оюутнууд бүх музейгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй юм.
Энэ баяр жил бүр тодорхой уриан дор " Олон улсын музейн өдөр"-ийг тэмдэглэдэг. Өнгөрсөн жил “Дэлхий өөрчлөгдөж, музей өөрчлөгдөж байна” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Музей (дурсгал + уран бүтээл = нийгмийн өөрчлөлт”) гэсэн уриан дор болж байна. Манай улсын хувьд музейн өдрөөр 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчирч ирсэн нь бас нэгэн тэмдэглэлт арга хэмжээ болж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ