Поветкин ялалт байгууллаа
Оросын боксчин Александр Поветкин Москвад болсон дэлхийн супер хүнд жингийн ээлжит тулаанд Польшийн Анжей Вавжикийн буулган авчээ. Поветкин дараагийн тулаанд Владимир Кличкотой хүч үзнэ.
Поветкины нокаутаар дууссан тэмцээний дараа дасгалжуулагч Владимир Хрюнов олимпийн хоёр аваргын Кличко (Атланта-1996), Поветкины (Афин-2004) тулаан Москвад аравдугаар сарын 5-нд болно гэж мэдэгджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ