Олимпийн гудамжийг өнөөдөр нээнэ

img

  Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусчээ. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өчигдөр хийсэн бөгөөд өнөөдөр орой авто замын хөдөлгөөнийг нээхээр болёон байна.  Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг хийж байгаа. Ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас хоёр  өдрийн өмнө нээхээр болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ