
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөнгөж саяхан "Лантуун дохио" бүлгэмийн зүгээс хүүгийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд таван настай хүүгийн талаар анхдагч мэдээллийг өгч нийгэмд түгээсэн 103 түргэн тусламжийн эмч П.Батсүх, хүүгийн ээж О.Болормаа болон одоог хүртэл хүү болон түүний гэр бүлд эмнэлгийн болон хууль эрх зүйн хамгаалалтын тусламжийг үзүүлж байгаа "Лантуун дохио" ТББ-ынхан оролцлоо. Мэдээллийн үеэр эмч хүүгийн биеийн байдлаар талаархи мэдээллийг өгсөн. Мөн хүүд зориулан хандивын данс нээснээр одоогоор хоёр сая орчим төгрөг цугларсан байна. Бид дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ