Чанартай багш бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ

img

  Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.  Өнөөдрийн хуралдаанаар Оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачааллыг ихэсгэж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Шавийн эрдэм багшаас гэдэг. Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс. 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5,  Ховд их сургуулийн элсэгчдийн 88,53 Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт. Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй. Иймд багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүйжил тогтворсуурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70, түүнээс дээш оноо авбал 100 хувь  чөлөөлнө.Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална. 2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн гол гурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд7 мэргэжлээр багш бэлтгэж байна хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ЗӨВ АЛХАМ ХИЙЛЭЭ. ГЭХДЭЭ СУРЛАГА, ЧАДВАРТАЙ ХҮҮХЭД ЭЛСЭХГҮЙ БАЙГАА НЬ ТӨГСӨӨД БАГШ БОЛОХОД ЦАЛИН БАГА, ЦАГ, ЗАВГҮЙ АЖИЛ ГЭЖ ҮЗДЭГИЙГ СУДАЛГАА ХАРУУЛСАН. ИЙМД БАГШ БОЛОХ БОСГЫГ ӨНДӨРСГӨХИЙН ЗЭРЭГЦЭЭ, ЦАЛИНГ ЭРС НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ. МЭДЭЭЖ ОДОО БУЙ БАГШ НАРЫГ АТТЕСТАТЧИЛЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ ЖУРЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ ЦАЛИН УРАМШУУЛЛЫГ ҮР ДҮНТЭЙ ХОЛБОХ НЬ ЧУХАЛ БАЙХАА.
2013-05-21
bagsh:
shinechlel hiie gj bga bol 50 em 55 er bagsh naraa tetgebert gargaad zaluu bolobson hvchnee demjie ee zaluuchuud medlgtei 50tanguud turshlagatai ali deer be said aa bodoj vzmeer l bna daa
2013-05-19