Сумдын хөгжлийн загвар боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сумдын хөгжлийн загвар боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатараар ахлуулан байгууллаа. Сумдыг таван ангилалд хувааж нийгмийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн барилга байгууламжийн нэг маягийн загвар зураг, төсөв боловсруулж, саналаа энэ оны 6 дугаар сарын 17-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт далгалаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ