М.Батчимэг: ”Би нэг ч төгрөгийн хувьцаа эзэмшдэггүй”

img

    ИХ-ын гишүүн М.Батчимэг Рио Тинтогийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байна. .

-Таныг Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч Рио Тинто компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл хүмүүст их сонин содон хүрч байх шиг байна. Та хэзээнээс хувьцаа эзэмших болов, энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Би ч юу байхав дээ. Нөхөр маань бизнесийн хүн. Манай хүн одоогоос жил гаруйн өмнө Рио Тинто компанийн мянган ширхэг хувьцааг интернэтээр дамжуулж Нью–Йоркийн хөрөнгийн биржээс худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханш нэг хувьцаа 58 ам.доллар байсан, одоо ханш нь унаад 45 ам.доллар болчихсон байгаа юм билээ. Үнэ уначихсан учраас өнөөдөр буцааж зарахад ашиггүй. Хөрөнгийн бирж дээр ихэнх хүмүүс хувьцаанаас үнийн зөрүү гаргахын тулд л авч, бас зарж байгаа шүү дээ.

.

-Яагаад заавал Рио Тинтогийн хувьцаа авах болсон юм бол?

-Яахав, манай хүн гол нь нэгд Монголд хөрөнгө оруулсан компани, хоёрт цаашид үйлдвэр нь ашиглалтад ороод бүтээгдэхүүнээ экспортлоод ирэхээр хувьцааны ханш нь өсөх байх гэсэн таамаглалаар авсан юм билээ. Би үүнийг энгийнээр банкинд мөнгө хадгалуулахтай адилхан л гэж харж байна.  Хүн мөнгөө өсгөхийн тулд банкинд хадгалуулдаг. Бас аль банкинд хадгалуулах вэ гэдгээ хадгаламжийн хүүг нь харж сонгодог. Үүнтэй адил тодорхой компанийн хувьцааг мөнгө өсгөх боломж гэж үзээд л хүмүүс авдаг. Манай хүний авсан хувьцааны үнэлгээ бол Рио Тинто гэж энэ том хөрөнгөтэй компанийн хувьд дуслын төдий ч гэж хэлэхэд томдох байх. Рио Тинто компанийн удирдлага Монголын нэг УИХ-ын гишүүний нөхөр нь хувьцааг худалдаж авсан гэдгийг мэдэх ч үгүй, мэдсэн ч хэмжээ нь тэдний хувьд хэт бага учраас энэ үнэхээр сонирхолтой мэдээлэл биш. Банкинд багахан хадгаламжтай хүн тухайн банкны удирдлага, үйл ажиллагаанд ямар ч нөлөө байхгүй шүү дээ. Үүнтэй л адил.

.

-АТГ-аас нийтлүүлсэн мэдээлэлд таны эзэмшдэг хувийг тус компанийн 0,01 хувь гэсэн байна лээ?

-Энэ бол цэвэр техникийн алдаа. АТГ энэ жилээс анх албан тушаалтнуудын мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. Үүнтэй холбоотой алдаа байна лээ. Би тус газарт залруулга, засвар хийхийг хүссэн бичиг явуулж байна. Хувьцааны тоо, үнийн дүнг бодоод, Рио Тинтогийн дүрмийн сангийн нийт хэмжээтэй харьцуулахад л хэдэн хувь байх нь тодорхой гараад ирнэ шүү дээ. Би энэ яриа гарсны дараа зориуд интернэтээр сонирхож үзсэн. Рио Тинто компани бирж дээр 1 тэрбум 850 сая ширхэг хувьцаа гаргасан юм билээ. Өдөрт дунджаар энэ компанийн 3 сая ширхэг хувьцааг хүмүүс авч, зарж байдаг юм байна. Энэ дотор 1000 ширхэг хувьцаа хэдэн хувь болох вэ, та өөрөө бодоод үзнэ биз дээ.

.

-Таныг бас Рио Тинтогоос гадна нэлээд олон компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан? Та яг ямар бизнестэй вэ?

-Яг намайг асууж байгаа бол надад өөрт нэг ч төгрөгийн бизнес, нэг ч ширхэг хувьцаа байхгүй. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрд ажиллаж байна. Анх сургууль төгсч ирээд л сонирхолдоо хөтлөгдөж өндөр цалин амласан хувийн компанид биш, 16000 төгрөгийн цалинтай судалгааны жижиг байгууллагад ажилд орж байлаа. Надад цалингаас өөр гэр бүлдээ нэмэрлэдэг орлого байхгүй. Нөхөр маань харин оюутан байхаасаа л бизнест зүтгэж өөрийнхөө хүчээр энэ айлын амьдралыг босгож, бүтээж яваа хүн. Нэг ч өдөр, нэг ч цаг төрд ажиллаж байгаагүй. Өөрийн болон найзуудтайгаа хамтарч үүсгэсэн жижиг дунд хэмжээний хэдэн компани бий. Бас манай хүн ганц Риогийн биш, Багануур, Могойн гол гээд Монгол компанийн хувьцааг ч биржээс авсан л байдаг. Бид энэ бүгдийгээ огт үлдээлгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байгаа. Ер нь АТГ асуудлыг илүү нухацтай авч үзэх, олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн тулд хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх, мэдээлэх хэлбэрээ илүү боловсронгуй, тодорхой болгох хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Мөн албан тушаалтнууд зүгээр нэг мэдүүлэг өгөөд орхих биш, УИХ-ын холбогдох байнгын хороон дээр мэдүүлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийдэг тогтмол хэлбэр бий болговол бүр сайн. Энэ талаар би бас Хууль зүйн байнгын хороонд санал тавьсан.

.

Б.ЭНХМАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
harin thh. bi jiriin irgen tegehdee nadaa 5n tolgoin huvitsaa bdag gej bodoj yavdag. za daa bdag ch yum uu ygyi ch yum uu buu med. hund yarihiin bol bdag l gej helne.
2013-05-20
dino:
huuchin socialist ornuudad uldsen setgelgeenii uvchnii 1helber. ed hurungu bol muu muuhai buhnii eh uusel gesen oilgolttoi humuus odoogiin 50-aas deesh nasniihnii tolgoid install hiigdchihsen baigaa.
2013-05-20
zochin:
Eh oronii hishegee martsimu
2013-05-20
kkkk:
harin thh. bi jiriin irgen tegehdee nadaa 5n tolgoin huvitsaa bdag gej bodoj yavdag. za daa bdag ch yum uu ygyi ch yum uu buu med. hund yarihiin bol bdag l gej helne.
одон:
Ажил хэрэгч, эрүүл ухаантай, боловсролтой намбатай, ухаалаг сайхан эмэгтэй. Ардчилагч нэртэнгүүд дотор ардчиллын мөн чанарыг ойлгодог цөөхөн хүмүүсийн нэг гэж харж байдаг. Шударга чанараа битгий алдаарай.
2013-05-19
çî÷èí:
ÒÅÃ-í äàðãà Àðèóíñàí ýíý ëóéâàð÷èí àâãàéã íºõºðòýé íü õàìò øàëãàõ àæèëòàé áîëëîî äîî.Òºðèéí àëáûã çàéäàëæ õºðºí㺠õóðààäàã ¿íäýñíèé ýðõ àøãààñ óðâàã÷èä áîë "ñàëààâ÷"-íû øèíýáàÿðààñ õàìààã¿é èë¿¿ õîðòîé ¿éëäýë õèéæ áàéãàà ðåöåäåâèñò¿¿ä.Öºìèéí õàÿãäàë áóëøëàõûã çºâøººðñºí çààëòûã "¯íäýñíèé àþóëã¿é áàéäëûí ¿çýë áàðèìòëàë"-ä îðóóëæ õèéñýí òºðèéí õóòãóóð äàà.
2013-05-19
UUUUU:
baga zulguid, bayartsogtuud negiige hamgaalj bgaa ni tand saihan bnuu, esvel uuruu hulgaichdiin neg ni uu.
2013-05-19
Монгол:
ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД ЯМАР МЭДУУЛЭГ ЕГЧ БАЙГАА БИШ! БИТГИЙ ДОЛООН БУЛЧИРХАЙГАА ДЭЛГЭЖ ТАЙЛБАРЛА. ЭНЭ ИНТЕРНЕТЭЭР ЭЛДЭВ АРАНШИНГАА ГАРГАДАГ САДИСТУУД МАШ ОЛОН БАЙДАГ ЮМ БАЙНА! АТГ АЛБАН ЕСООР ТАНЫ АСУУДЛЫГ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ НЬ ЗЕВ БЕГЕЕД БАТЧИМЭГ ТА ТАЙВАН БАЙСАН НЬ ЕЕРТ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА. УЛАМ САЙН АЖИЛЛААРАЙ
2013-05-19
UUUUU:
baga zulguid, bayartsogtuud negiige hamgaalj bgaa ni tand saihan bnuu, esvel uuruu hulgaichdiin neg ni uu.
zochin:
Bi baisan bol iim huruhgutei, mungutei uchraas turrus hulgailah hereg baihgui zugeer huviin biznes huuj baisnaas ulsd ajillah sonirholmoi geed l hechihmeer yu
2013-05-19
hurungu:
hurungutei baihad yu ni buruu baina ene gaj setgelgeeneesee salaach
2013-05-19
dino:
huuchin socialist ornuudad uldsen setgelgeenii uvchnii 1helber. ed hurungu bol muu muuhai buhnii eh uusel gesen oilgolttoi humuus odoogiin 50-aas deesh nasniihnii tolgoid install hiigdchihsen baigaa.
xaan:
za za hamtran amdragch l geech.nohor nohor l geed baihiin nohor chini ym bol ter hubitcaa chini chiniih.oilgoo..
2013-05-19
zochin:
Turiin alband nasaaraa zutgesen bair hulsuj suudag geed namtar yarij uiluulah hereggui Er ni hurungugui amintan bolj jujigleh, songuuli bolohoor usee 2 salaa boogood huh dailimban deel ulmsuud 2 jiliin daraa stadionii gadaa tengeriin amitan shig goyodog gajig bnaa
2013-05-19
zochin:
YUnaas ni aidag bnaa Nuhur bid 2 iim iim hurungutei l geech dee Yaduu bolohooroo sain yum uu Soc niigmiin ued bugd ard malchin garaltai gedeg baisan Turd hooson hun garaad manuusiihaa tuluu nuguu ' chumuguu' dundartal zutgedeg ulgeree bid bolih tsag bolson baih oo
2013-05-19
ШУДАРГА:
Нүдэнд дулаахан сайхан эмэгтэй шүү,ямар азтай эр ийм сайхан бүсгүйг эхнэрээ болгож чаддаг байнаа,40 хүрчлээ,сайхан монгол бүсгүйтэй ханилж амьдралаа зохиох юмсан,
2013-05-19
TENEG CHINGIS-T:
CHI ER NI HUVIZAA GEJ YU BAIDGIIG MEDEH UU? EHLEED TOLGOIGOO TSENEGLE, BAS HUNIIG ERLIIZ GESEN HUN UURUU YAG TIIM BG YUM MEDEJ AV. TEGEED CH MUU UG HELJ UURIIGEE BITGII DOROMJIL.
2013-05-19
рио тинтог:
риогийн гэж товчлон өгүүлэх нь их сайн мэддэг дотночилсон өөриймссөн байдал мөн биз
2013-05-19
Батхүү:
Хамтын өмч шүү дээ. Тэгхээр минийх биш гээд донгодоод байх хэрэггүй. Тэгээд ч мөнгөгүй хүн улс төрд яваад байна гэж сэрүүн зүүд шиг юм яриад өнөөдөр хүн үнэмших үү
2013-05-19
CHINGIS:
NOVSHIN MUU UMHII HUUJAA HUUHEN, UURUU BAS URD ZUGIIN ERLIIZ BOLHOOR ADILHAN ERLIIZ BAYARTSOGTIG YAJ UMUURCH BAILAA...MUU UMHII GIICHIII
2013-05-18
TENEG CHINGIS-T:
CHI ER NI HUVIZAA GEJ YU BAIDGIIG MEDEH UU? EHLEED TOLGOIGOO TSENEGLE, BAS HUNIIG ERLIIZ GESEN HUN UURUU YAG TIIM BG YUM MEDEJ AV. TEGEED CH MUU UG HELJ UURIIGEE BITGII DOROMJIL.
dkl;:
Зүгээр байгаа хүнийг зүгээр л байлгаарай. Юу болоод овоо ирээдүйтэй, шудрага нэг гишүүнээр оролдоод эхлэв? Хэнд, юу нь таалаглахгүй байна вэ?
2013-05-18
Zochin:
Yahav baga zereg ooroosoo zailuulsan maygtai yritslaga bna ! tegehdee onoogiin niigemd uunees aigaad zai barih hereggui biz dee ! ehner nohor 2 neg ami bul uchraas buh ymaa ami negtei l baij taaraa ! biznest chini amjilt husii ! nohrii chini shuu !
2013-05-18
UNSHIGCH:
HAMTRAN EZEMSHIGCH BAJ TAARAA SH DEE..YAGAAD MINIIH BISH GEED BULTAAD BAIGAA YUM VE......
2013-05-18
shog:
hamag yumaa nuhurlvvgee buhaj baidag hvn muutai l avgai yum da
2013-05-18
Хуулиар бол:
Гэр бүлийн хүний нэр дээрх хөрөнгө сууснаас хойш үүссэн бол хамтын өмч байдаг санагдахын.
2013-05-18
Ãàíáàà:
ãî¸ á¿ñã¿é ø¿¿
2013-05-18