Улаанбаатарт 12-14 хэм дулаан

img

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 12-14 хэм дулаан байна. Харин нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорнод Монголын болон Дарьгангийн тал нутаг, Халх голын саваар 8-13 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, Их нууруудын хотгороор 18-23 градус, говийн нутгийн баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ