С.Эрдэнэ сайд залуу сэтгүүлчидтэй уулзав

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 20-нд буюу маргааш “Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган зохион байгуулна. Энэхүү чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуучуудын төлөөлөл болсон 800 гаруй зочид, төлөөлөгч чуулганд оролцох юм. Энэ хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болох залуу сэтгүүлчидтэй “Залуучууд хөгжилд хамтдаа” зангиагүй уулзалт хийлээ. С.Эрдэнэ сайд энэ үеэр залуучуудын чуулган зохион байгуулахтай холбогдуулан залуусын төлөөлөл, тэр дундаа нийгэмд хүрч ажилладаг залуу сэтгүүлчдийн оролцоо, залуусын өнөөгийн чиг хандлага зэрэг олон талын сэдвээр нээлттэй ярилцлаа. Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад залууд тооцогддог бөгөөд 2012 оны байдлаар нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан бие даасан хэлтэс байгуулсан бөгөөд залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж байгаа аж. Мөн энэ удаагийн уулзалтаар өөрийн салбартаа хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zailaa:
Za zailaa, ene aluurchniig yamar teneg n sonsdgiin
2013-05-19
kkkk:
zssss. heden setguulchid tolbor tolj iimerhuu yum gargaad l
2013-05-19
kkkkk:
zsssss
2013-05-19