Данийн дуучин тэргүүн байр эзлэв
Шведийн Мальмёд болсон “Евровидение-2013”-т Данийн залуу дуучин Эммели де Форест “Зөвхөн нулимс” гэсэн дуугаар тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр шүүгч, үзэгчдээс 281 оноо авсан байна.
Раннерст төрсөн 20 настай Эммели де Форест есөн настайгаасаа сүмийн хоорт дуулж, 14 настайгаасаа Шотландын хөгжимчин Нил Фрейзертэй хамтран Даниар аялан Нирванагаас эхлээд Жонни Кэш нарын хит дууг тоглож байжээ. Тэрбээр 2011 онд Копенгагены Вокаль урлагийн их сургуульд элсэн орсон юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ