
Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажил эхлээд нилээдгүй хугацаа өнгөрөөд байна.
Одоогоор ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусч, өчигдөр орой нээгдсэн.
Харин өнөөдрийн байдлаар дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:
1. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж ирэх зургаадугаар сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Гүйцэтгэгч: "Ялгуусан" ХХК.
2. Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хаасан байна. Хучилтын ажил гүйцэтгэн энэ сарын 25-ны өглөөний 07 цагт нээнэ. Гүйцэтгэгч "ОДНД" ХХК.
3. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг энэ сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч: “Хансуун зам” ХХК.
4. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Долдугаар сарын 09 хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна.
Иймд жолооч, зорчигч нар энэ өдрүүдэд дээрх замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг ЗЦГ-аас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ