Саудын Арабын эмэгтэй уулчин Эверестэд гарчээ
Дэлхийн хамгийн өндөр оргилд Эверестэд Саудын Арабын эмэгтэй уулчин гарчээ. Тэрбээр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багт багтаж уулын оргилд хүрсэн байна.
Раха Мохаррак түүний үйл хэрэг бусад лалын шашинтай эмэгтэйчүүдийг зоригжуулна гэж найдаж байна гэжээ. Багийн гишүүд Рахаг ууланд авирахын тулд нийгмийн олон арван саадыг давж зөвшөөрөл авсан гэж ярьсан байна.
Арабын уулчдын баг Балбын сургуульд хандив өргөх зорилгоор авирчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ