О.Болормаа: Нуугаад л байвал хүчирхийлэгч улам хэрцгий болдог юм байна

img

Төрсөн эцэг нь таван настай хүүгийнхээ биед мэс хүргэн гэмтээсэн ноцтой хэрэг БЗД-ийн 11 хороонд энэ сарын 10-ны өдөр гарсан билээ. Харин энэхүү хэргийг тухайн үед хүүд түргэн тусламжийн арга хэмжээ авсан Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх олон нийтэд ил болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн.   Мөн энэ сарын 14-ны өдрийн “Хэрцгий эцэг хүн хазаж, гэмтээдэг “алдартай” нэгэн байжээ” сурвалжлагаар “Лантуун дохио” ТББ,  “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийнхөн хүүгийн гэр бүлийнхнийг хэрхэн хамгаалалтад авсан талаар дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.   Тэгвэл өчигдөр хохирогч хүүгийн ээж, “Лантуун дохио” ТББ-ынхантай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Учир нь өчигдрийг хүртэл зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч, хүүгийн нэр дээр хандивын данс нээн луйвар хийх гэх мэт олон сөрөг зүйл гарсан. Мөн Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс болон албаны хүмүүс “Хохирогч хүүг сувилалд хэвтүүлсэн”, “Тэднийг хамгаалалтад авсан” зэрэг өөрсдийн хийгээгүй ажлаа хийсэн болгож ярьсан юм. Тиймээс нийгэмд үүссэн буруу ойлголтыг залруулахыг хүссэн тул уг хурлыг зохион байгуулсан. Хэвлэлийн хуралд ЯТТ-ийн их эмч П.Батсүх, хохирогч хүүгийн ээж О.Болормаа, Лантуун дохио” ТББ-ынхан оролцсон.   Лантуун дохио” ТББ –ын тэргүүн Ч.Ганжавхлан “Таван настай хүүг төрсөн эцэг нь бэртээсэн мэдээллийн дагуу бид гэрт нь очиж, байдлыг харж ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэхээр энэ сарын 13-ний даваа гаригт анх очсон. Учир нь манай ТББ-аас гадна “Халуун сэтгэл” аяны залуус ч мөн адил бусдад туслах зорилгоор хэцүү байдалд орсон хүмүүст  туслах ажлыг хийж байсан.   Биднийг очиход хүүгээ бэртээсэн эцэг өмнөх өдөр нь дүүгийнхээ батлан даалтаар гарч ирэн гэрийнхэнээ “Яасан их цагдаа дууддаг юм” хэмээн гэр бүлийнхэнийгээ дарамталсаныг олж мэдсэн. Энэ үед хүүгийн ээж О.Болормаатай ярилцан тэднийг орхиод явж болохгүй хэмээн шийдсэн.  Төрсөн хүүгийнхээ биед мэсний шарх үлдээчихээд байхад зүгээр батлан даалтаар гаргачихаж байгаа нь манай хууль сул байгааг харуулж байна. Бид энэ хэргийг хуулийн дагуу шийтгүүлж, хохирогчдод туслах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ бол ганц Идэр гэдэг таван настай хүүгийн хэрэг биш. Цаана нь маш олон эрх зөрчигдөж байгаа хүүхдүүдийн асуудал далд байна. Ил гарч ирсэн нь энэ” гэлээ.   Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх “Би энэ сарын 10-ны өдөр жижүүртэй байсан. 15 цагийн орчимд надад таван настай хүүхэд заазуурдууллаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу  Баянзүрхийн товчооны орчим 8-9 минутын дараа очиход цагдаагийн ажилтан хүлээж байсан. Түүний хамт гэрт ороход үнэхээр өмнө фейсбүүкдээ бичсэн шиг сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг угтсан. Би хүүг бооход хүү үнэхээр баатар шиг нэг ч уйлаагүй. Хүүд яаралтай тусламж үзүүлж дуусгаад Цэргийн госпиталд хүргэж өгөх болсон. Явахаасаа өмнө цагдаагийн ажилтнаас хүүгээ бэртээсэн эцгийг яах гэж байгааг асуусан. Хуулийн дагуу асуудлыг шийднэ. Ямар ч байсан хорино гэж хариулсан.   Бид буцаж явах замд хүү юу болсныг ярьж хүүгийн ээж ийм сэтгэлийн шаналгаа, дарамт олон жил үргэлжилж байгааг хэлсэн. Туслах арга байна уу гэж гуйсан. Би тэр өдөр жижүүртэй байсан тул маргааш өглөө нь буугаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаж, хүүгийн эцэг юу болсон талаар тодруулахыг хүссэн. Гэвч надад ямар ч мэдээлэл олдоогүй. Тэгээд хүүгийн ээжийн хүсэлтээр, бас олон жил согтуу, харгис эцгийн гарт зовж байгаа хүүхдүүдэд туслах хэн нэгэн олдох болов уу гэж бодон өөрийн фейсбүүктээ мэдээлэл оруулсан. Одоо хүү болон тэдний гэр бүлийнхэн сэтгэлийн зовлонгоосоо ангижирч байгааг харахад сайхан байна” гэв.   Хүүгийн ээж О.Болормаа “Нөхөртэйгээ найман жилийн өмнө суусан. Анх суух үед архи уудаг байсан ч хоёр жил гаруйн өмнөөс гэр бүлийнхнээ зовоож, тамлах, хазах, хүүхдүүдээ хажуугаар нь зөрөхөд түлхэх зэргээр ааш авир нь эрс өөрчлөгдсөн. Бага охиноо долоон сартайд нь тогоо руу шидсэнээс болж одоо нэг нүд нь долир болсон. Архи уух болгондоо “Та нарыг бүгдийг чинь ална”, “Чамайг салах юм бол хаа байгаа газар чинь очиж хорооно”, “Би удахгүй үхнэ. Үхэхээсээ өмнө та нарыг үгүй хийчээд үхнэ”, “Надад цагдаад танил бий” гэх зэргээр байнга дарамталдаг байсан. Түүнийг гайгүй болох болов уу хэмээн итгэж, үр хүүхдээ гэсэн сэтгэлээр хандахыг нь хүлээж, ах дүү хамаатан саднаасаа нууж өнөөдрийг хүрсэн. Гэтэл нуусан минь алдаа болж, хүүгийнхээ амь насыг эрсдэлд орууллаа.   Хадам аавдаа хэлэхэд өгдөг газраа өгөө гэсэн. Харин нөхрийн дүү Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өмнө нь ажилладаг байсан юм. Хүүгээ зүсэж, гэмтээн хоригдчихоод байхад дүү нь эхнэртэйгээ батлан даалтаар авсан юм билээ. Тэгтэл гэртээ ирээд биднийг заналхийлж, бага охиноо зодсон тул дахин цагдаа дуудсан. Дүү нь энэ үед “За ах минь одоо болъё доо. Хуулийн дагуу шийтгүүл дээ” гэсэн. Харин эхнэр нь “Цагдаа дуудаад юун сүртэй юм” гэж намайг загнасан. Хэн юу гэж загнаж уурлах нь надад одоо хамаагүй. Ямар ч байсан хүүхдүүдээ дахин зовоохгүй. Над шиг олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа. Миний хувьд бодит баримт болон нийгэмд танигдсан тул дахин нуугдахыг хүсээгүй тул өнөөдрийн хуралд оролцлоо. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэн ч гэлээ нууж, хаах хэрэггүй. Нуугаад л байвал хүчирхийлэгч улам хэрцгий болдог юм байна гэдгийг маш сайн ойлголоо” гэв.   Одоо “Лантуун дохио” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хүүгийн ар гэрийнхнийг хамгаалалтад авсан байгаа юм. Мөн гэр бүлээ олон жил хүчирхийлсэн этгээдэд хуулийн байгууллагаар тохирсон ял шийтгэлийг нь өгүүлэхийн тулд тэмцэнэ гэдгээ хэлсэн. Түүнд эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг зүйл анги нь 5-8 жилийн хорих ялтай бөгөөд  тарчлаан зовоосон гэдэг үндэслэлээр нэмж яллаж магадгүй гэнэ.   Түүнчлэн “Лантуун дохио” ТББ-аас ирэх даваа гаригаас эхлэн “Хүүхдэд ээлтэй хөрш” төсөл хэрэгжүүлэхээр болсон гэлээ. Уг төслийг хэрэгжүүлснээр хүүхдийг хүчирхийлсэн үйлдлийг “надад хамаагүй” гэдэг ойлголтоор хараагүй юм шиг өнгөрдөг үйлдлийг зогсоож, иргэдийн ухамсарыг өөрчилж чадна гэж байна. Мөн хүүхдийн утас ажиллуулж, шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлж, эрхийг нь хамгаална гэдгээ энэ үеэр мэдэгдсэн.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тунгалаг:
Мундаг сайхан зөв сэтгэлтэй залуучууд байна .Бүр ихийг санаачилаад хүрээгээ өргөжүүлж ажилаарай .Амжилт
2013-05-20
Зочин:
яг үнэн. гэмт хэрэг хийсэн, хүн хохироосон нь илэрхий хүмүүсийн нүүр царай, хаягийг шууд зарлах хэрэгтэй.
2013-05-20
монгол хүн дахиад:
гэмт этгээдүүдийн сарай дөрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн харуулж олон нийтэд таниулж бусад хүмүүсийг хохирогч болохоос сэргийлж тухайн этгээдүүдийг жигшээх хэрэгтэй эдгээр залуусийг дэмжиж байгаа шүү
2013-05-19
монгол хүн:
хохирогч хүмүүсийн нүүр сарайг харуулад улам хохироогоод байдаг хэрнээ яагаад хууль зорчоод хүн хүчирхийлж тамлаад байгаа хүмүүсийн сарайг хүний эрх гээд нууцлад байдаг нь сонирхолтой
2013-05-19
Зочин:
яг үнэн. гэмт хэрэг хийсэн, хүн хохироосон нь илэрхий хүмүүсийн нүүр царай, хаягийг шууд зарлах хэрэгтэй.
Одон:
энэ залуусыг дэмжиж байна.
2013-05-19
Enkhee:
Emch bolon lantuun dohio TBB.han sain bna
2013-05-19
ipged:
batcvx emchid talapxii stagaan xaladtai emch ipgenii vvpgee engej bielvvlex cxan canagdaj bna
2013-05-19
Зочин:
Ганжавхланд талархаж байна. Залуусаа нэгдэж тэмцэцгээе
2013-05-19
BatBayar:
Iim saihan zaluust bayar hurgei!, ene huud yaaj tusalj boloh bol, msj eer mungu ugch boldog uilchilgeeg avchaach zaluusaa, tegvel bas bga bolob handib ugmuur bn
2013-05-19
ZEZEG:
XUN AXIGA XAMGAALJ BOLOX BOLOBCH YAMAR UED YACN UEDN XAMGAALAXA UXAARCH BODOX XEREGTEI TER DUUGIXN ABGAI GEJ YACN UXAAN CANAA MEDERMJ MUUTAI ABGAI BE NEG XUUXDIG ZAAZUURDAAD ALJ BAIXAD CURTE ZAGDA DUUDAD GEJ BAIDAG ÖÖRÖÖ XAYA ABCH UNTDAG YM BISC BIZDEE:TIIM YARAGCHIND YNDN XOROGDOO BE TER ABGAI?BUZARIN CETGEL GARGAXA BOLIOCH ÖÖRO CURCAN YM BOL DARLUULJ
2013-05-19
ZEZEG:
MASC CAIXAN ZUIL XIIJ BN ENE TBB-LANTUUN DOXOI BAIGUULGIXAND BAYR XURGE ENE BAIGUULGA ODOOXONDO ÖÖR BAIGUULGIG BODBOL XIICEN BUTEECEJ BAIGAA ZUILEE IL GARGAJ INGLEE GEJ TAILGNAJ BAIGAAN XUMUUCIN ITGELIG TÖRUULJ CHADAJ BN BUCAD TBB -N XUMUCTEI XOLBOO ABCH UZCEN CETGELN CAIXAN BOLOBCH YG XIICEN ZUIL BAGA ODOO XIIX GEJ BAIN MÖNGOL XEREGTEI BN XUBZAC ABCH OGI GEXED TER BOL MANAID ZÖNDÖÖ COLONGOC XAANAC CH GENU IRJ BAIGA GEX MET XARU ABCND DEMJIX CETGEL GUTARCH MÖNGÖ ZÖBXON XÖÖCN YM SCIG BODOGJ BAILA MEDEEJ XEDEN XUBIG ABXN BURUU BISC CH YM XIIJ BUTEECNE XARUULAAD XUN Y ÖGNU TERIG ABCH ÖÖRCDÖÖ BORLUULAX COLIX YADAGCH YM TEGJ BOLN SCUDEE ZÖBXN MÖNGNIL XEREG BAIN GEXED SCOKND ORUULAX SCISCEETEI XIICEN YMA IIM BODITOI IL TOD TABIBAL ITGEL ÖÖR SCUDEE
2013-05-19