Таван настай хохирогч хүүгийн ээж ингэж ярьлаа

Энэ сарын 13-нд “Лантуун дуу” ТББ, П.Батсүх эмч болон бусад сайн санаатай хүмүүс хүүгийн ар гэрийг эргэхээр очиход хүүгийн эцэг “Яасан их цагдаа дууддаг юм” хэмээн гэр бүлийнхнээ дарамталсаныг олж мэджээ. Энэ үед хүүгийн ээж О.Болормаа тэднээс өөрсдийг нь хамгаалалтад авч, эмчлүүлж өгөхийг, мөн олон нийтэд мэдээлэл өгөхгүй байхыг гуйжээ.
Гэтэл Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс болон БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Баясах нарын хүмүүс “Хохирогч хүүг сувилалд хэвтүүлсэн”, “Тэднийг хамгаалалтад авсан” зэрэг өөрсдийн хийгээгүй ажлаа хийсэн болгож ярьжээ. Тиймээс өнөөдрийн мэдээллээрээ тэд нийгэмд үүссэн буруу ойлголтыг залруулахыг хүсчээ.
Хүүгийн ээж О.Болормаа нөхөртэйгээ найман жил өмнө нэг гэрт амьдарч эхэлсэн байна. Түүний хэлж буйгаар хэрцгий догшин авир гаргаж, гэр бүлийнхнээ хүчирхийлэх нь хоёр жил гаруйн өмнөөс эрс ихэсчээ. Нөхөр нь бага охиноо хоёр нас, найман сартай байхад тогоо руу шидсэнээс болж одоо нэг нүд нь долир болсон аж. Тэрээр архи уух болгондоо “Та нарыг бүгдийг чинь ална”, “Чамайг салах юм бол хаа байгаа газар чинь очиж хорооно”, “Надад цагдаад танил бий” гэх зэргээр байнга дарамталдаг байжээ.
Дашрамд дурдахад, “Лантуун дохио” ТББ-аас “Хүүхдэд ээлтэй хөрш” төсөл хэрэгжүүлэхээр болж, түүгээрээ хүүхдийн хүчирхийллийг “надад хамаагүй” гэдэг ойлголтоор хараагүй юм шиг өнгөрдөг үйлдлийг зогсоож, иргэдийн ухамсарыг өөрчлөхийг зорьж буй юм байна.
http://youtu.be/Dyj2pwjvwgk Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ