
“Дайны эрсдлийн сан”-аар их хэмжээний мөнгө угаасан МИАТ-ын экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын долоон хүнд холбогдох хавтаст хэрэг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байна.
Гэтэл тэдний хэрэгтэй холбоотой нэгэн шинэ баримт олджээ. Тодруулбал, МИАТ-ын экс удирдлагууд хуурамч бичиг баримт ашиглан, Япон, Хонконгод мөнгө угааж байсан гэх нотлох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа гэнэ. Ийнхүү шинэ нөхцөл байдал нь шүүх хуралдааны товд нөлөөлж магадгүйг эх сурвалж дуулгалаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ