Дорноговьд газар хөдөлжээ
Дорноговь аймгийн Өргөн сумаас зүүн урагш хоёр км-т өчигдөрт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгээс Онцгой байдлын Ерөнхий газарт мэдээлэл иржээ. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан орон нутгаас нөхцөл байдлыг тодруулахад, ямар нэгэн хохирол учраагүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ